Алтан шаргал намрын өдрүүдэд
2024-09-24 16:31:11
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны есдүгээр сарын 22-нд билгийн тооллын "намрын хугас" буюу Хятадын долоо дахь тариачдын ургацын баяр тохиолоо. Энэхүү онцгой өдөрт тохиолдуулан Хятад улсын дарга Ши Жиньпин өргөн олон тариачид, хөдөө аж ахуйн салбарын ажилтнуудад баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ. Газар тариалангийн үр ашгийг дээшлүүлж, тариачдын орлогыг нэмэгдүүлэн, хөдөө тосгоны эрч хүчийг бадрааж, тариачдад үр шимийг нь хүртэхийн тулд хүчин чармайлт гаргах ёстой гэж тэрээр онцлон тэмдэглэв.

2018 онд Хятад улс Тариачдын элбэг ургацын баярыг батлан тогтоосон бөгөөд тэмдэглэж ирсэн түүхтэй. Ши Жиньпин дарга долоо удаа дараалан тариачдад мэндчилгээ дэвшүүлж, хүсэл найдлагаа тавьж буй нь энэ юм. 

Хятад улс эрт дээр үеэс газар тариалан эрхэлдэг уламжлалтай бөгөөд 1.4 тэрбум хүн амын дотор 400 сая гаруй нь тариачин юм. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь олон мянган айл өрхийн амьжиргаатай холбоотой төдийгүй улс орны хөгжил дэвшилтэй ч нягт холбогдож байдаг.

Ши Жиньпин хэлэхдээ, “Орчин үеийн шинэчлэлийн явцад хэрэв хөдөө тосгоны 400 сая гаруй хүн ам нь хоцрогдонгуй амьдарч, нэг талдаа хөгжил цэцэглэлттэй хот, нөгөө талдаа хоцрогдсон хөдөө тосгон байхад хүрвэл энэ нь манай намын эрх барих зорилготой нийцэхгүй бөгөөд социализмын үндсэн шаардлагад ч нийцэхгүй юм гэжээ.

БНХАУ байгуулагдсанаас хойших 75 жилийн хугацаанд, Хятадын үр тарианы нийт үйлдвэрлэл 1949 онд 113 тэрбум 200 сая килограмм байсан бол 2023 онд 695 тэрбум 400 сая килограммд хүрч, 6 дахин нэмэгдсэн байна. Ялангуяа сүүлийн 10 жилд Хятад улс тариалангийн газрын хамгаалалтаа эрчимжүүлэхийн зэрэгцээ шинжлэх ухаан технологиор хөдөө аж ахуйг хөгжүүлэх эрч хүчээ нэмэгдүүлснээр, үр тарианы ерөнхий үйлдвэрлэлийн хүчин чадал тасралтгүй дээшлэв. Хятадын үр тарианы үйлдвэрлэл 9 жил дараалан 650 тэрбум гаруй килограммд хүрч, тогтвортой байдлаа хадгалсаар байна.