Орон нутгийн цагаар 23-нд ОХУ-ын нийслэл Москвад 2024 оны БРИКС-ийн орнуудын засаглалын семинар буюу нийгэм соёлын солилцооны форум болов. Хятад, Орос, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк, Египет, Иран, Арабын Нэгдсэн Эмират зэрэг БРИКС-ийн орнууд болон БРИКС-ийн Шинэ Хөгжлийн Банк зэрэг байгууллагын 120 гаруй төлөөлөгч "БРИКС-ийн орнуудын орчин үеийн шинэчлэлийн зам" сэдвийн хүрээнд судлан ярилцаж, санал солилцов.
Уулзалтад оролцсон зочид үзэхдээ, БРИКС-ийн орнууд бол олон улсын загварыг төлөвшүүлэх чухал хүчин юм, хүн төрөлхтний нийгмийн урагшлах чиг хандлагыг илэрхийлж байдаг. БРИКС-ийн орнууд хөгжлийн замаа бие даан сонгох нь тухайн орнуудын хөгжлийн хэрэгцээ шаардлага төдийгүй нэн ч дэлхийн засаглалын тогтолцоо болон олон улсын дэг журмыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулж байгаа юм гэжээ. Уулзалтад оролцсон зочид Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалт асар их амжилтад хүрсэнийг өндрөөр нотлов.
Энэ үеэр мөн "БРИКС-ийн үзэл санааны гэгээ" гэрэл зургийн үзэсгэлэн гарч, "Дэлхийн хөгжлийн шинэ эрин дэх БРИКС-ийн хамтын ажиллагааны судалгааны тайлан 2024" хэмээх тусгай тайланг нийтэлжээ.