Ливаны Нийгмийн Эрүүл Мэндийн Яам 23-ны өдөр мэдэгдэхдээ, мөн өдөр Израил Ливаныг бөмбөгдсөний улмаас 492 хүн амь үрэгдэж, 1645 хүн шархадсан нь Ливан-Израилын мөргөлдөөнд сүүлийн нэг жилийн хамгийн их хохирол учруулсан өдөр болжээ.
Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь 9 дүгээр сарын 23-нд хэлэхдээ, Ливан, Израилын өнөөгийн хурцадмал нөхцөл байдалд Хятад улс маш их анхаарал хандуулж байгаа бөгөөд холбогдох цэргийн ажиллагаанд их олон хүн эндэж бэртэж буйд цочирдож байна. Ливаны бүрэн эрх, аюулгүй байдлыг зөрчиж, гэм зэмгүй энгийн иргэдийг хохироосон бүх үйлдлийг Хятад улс эсэргүүцэж, буруушааж байна. Нөхцөл байдлыг нэн даруй намжааж, бүс нутгийн хурцадмал байдлыг улам хурцатгахаас сэргийлэх арга хэмжээ авч, Ойрх Дорнодын энх тайван, тогтвортой байдал, иргэд түмний амь насны аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалахыг холбогдох талуудад уриалж байна гэжээ.