Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жил, иж бүрэн стратегийн түншлэлийн 10 жилийн ойд зориулсан "Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал" ба Монгол, Хятадын харилцаа сэдэвт эрдэм шинжилгээний хурал 9-р сарын 24-нд Монгол улсын ГХЯ-д болж байна.
Монгол улсын ШУА-ын Олон улсын судлалын хүрээлэн, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг хамтран зохион байгуулж буй уг эрдэм шинжилгээний хуралд ШУА-ын ОУСХ-гийн Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Базардорж, Хятад судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор М.Эрдэнэбаяр, эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор М. Хишигтуяа нар өнгөрсөн 10 жил буюу иж бүрэн стратегийн түншлэлийн 10 жилийн ололт амжилт, цаашдын чиг хандлага зэрэг агуулгаар илтгэл тавилаа.