Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба өнөө өглөө (9-р сарын 24) хэвлэлийн бага хурал хийж, банк санхүүгээр эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг дэмжсэн холбогдох байдлыг Хятадын Ардын банк, Улсын санхүүгийн хяналтын газар, Хятадын үнэт цаасны зохицуулах хороо зэрэг байгууллагуудын голлох албан тушаалтнууд танилцуулав. Хэд хэдэн томоохон бодлогыг нэгэн зэрэг эхлүүлсний зэрэгцээ валютын бодлогын хяналтыг эрчимжүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжсэн байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр, Хятадын Ардын банкны дарга Пань Гуншэн хэлэхдээ, одоо байгаа орон сууцны зээлийн хүүг энэ удаад бууруулснаар, дунджаар 0.5 нэгжээр буурч, 50 сая өрх, 150 сая хүн амд үр өгөөжөө өгч, өрхийн зээлийн хүүгийн зардлыг жилд дунджаар 150 орчим тэрбум юаниар бууруулах төлөвтэй байна гэв.