Хятадын Худалдааны яам хариу өгөв
2024-09-24 10:42:12
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Худалдааны яамны Гэрээ, хуулийн хэлтсийн хариуцсан албан тушаалтан 23-ны өдөр хэлэхдээ, Хятад улс Европын холбооны сүүн бүтээгдэхүүнд Хятадын хууль тогтоомжийн дагуу, дотоодын аж үйлдвэрүүдийн өргөдөл хүсэлтийн дагуу нөхөн олговорын эсрэг мөрдөн байцаалтыг эхлүүлсэн. Хятад улс дотоодын аж үйлдвэрүүдийн хууль ёсны шаардлага, хууль ёсны эрх ашигийг хамгаалах үүрэгтэй гэв.

Женевийн цагаар 9-р сарын 23-ны өдөр Хятад улс Европын холбооны сүүн бүтээгдэхүүнд чиглүүлэн нөхөн олговорын эсрэг мөрдөн байцаалт явуулж буй асуудлаар Европын Холбоо Хятадын талтай зөвшилцөх хүсэлтийг  ДХБ-ын маргаан зохицуулах механизмын дагуу гаргасан байна, үүнд Хятадын тал ямар байр суурь илэрхийлэх бэ? гэж сэтгүүлч асуув. Тус хариуцсан хүн дээрх хариултыг өгсөн байна.

Тус албан тушаалтан хэлэхдээ, Европын Холбооны зөвшилцөх хүсэлтийг Хятадын тал хүлээн авсан. Европын Холбоо нөхөн олговорын эсрэг мөрдөн байцаалтын хэргийг ДХБ-ын маргаан зохицуулах механизмд шилжүүлсэн явдалд Хятадын тал харамсаж байна, ДХБ-ын холбогдох дүрмийн дагуу шийдвэрлэгдэх болно. Хятад улс ДХБ-ын гишүүн орны хувьд шударга, чөлөөт худалдааг хамгаалахын тулд худалдааг дэмжих арга хэмжээг болгоомжтой, тэвчээртэй хэрэглэж ирсэн гэв.