Саран дээр буух сансрын нисгэгчийн хувцсыг танилцуулав
2024-10-14 15:25:37
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн алба саран дээр буух сансрын нисгэгчийн хувцасанд нэр өгөх кампанит ажлыг Хятадын нийгэм нийтэд хандан эхлүүлж, саран дээр буух Хятадын сансрын нисгэгчийн хувцасны загварыг олон нийтэд анх ил болгов.

Саран дээр буух сансрын нисгэгчийн хувцас нь ирээдүйд сансрын нисгэгчид саран дээр буужаж тандалт судалгаа хийх чухал төхөөрөмжийн нэг юм. Энэ хувцсыг сансрын нисгэгч сарны гадаргуу дээр бүхээгээс гарч ажиллах үед сансрын нисгэгчдийн амьдрал, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд ашиглах бөгөөд энэ нь сарны гадаргуугийн вакуум, өндөр бага температур, сарны тоосжилт, цацраг идэвхи бодис зэрэг нарийн төвөгтэй орчны эсрэг иж бүрэн хамгаалалт үзүүлдэг. 

Энэ хувцсыг өмссөн сансрын нисгэгчид сарны гадаргуу дээр бүхээс гарч алхаж авирах, машин жолоодох, шинжлэх ухааны судалгаа хийх зэрэг үйл ажиллагааг биелүүлэх боломжтой. 2020 онд судлан бүтээх ажил эхэлснээс хойш саран дээр буух сансрын нисгэгчийн хувцсанд хэд хэдэн гол технологийн нээлт хийж, Хятад улс сансрын нисгэгчээ саран бөмбөрцөгт хүргэх анхны даалгаврыг хэрэгжүүлэх бат бөх суурийг тавьсан. Ингээд саран дээр буух Хятадын сансрын нисгэгчийн хувцасны дизайны онцлох хэсгүүдтэй танилцаарай!