Тэтгэвэрт гарсны дараах амьдралаа та хэрхэн өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа вэ? Хятад улсад 60-аас дээш насны тэтгэвэрт гарсан 300 сая өндөр настан байдаг бөгөөд тэдний амьдрал аялан жуулчлах, бүжиг, фитнесс, хөгжим тоглох, дугуйт тэшүүрээр хичээллэх … гээд агуулгаар маш баялаг байна. Залуучуудын хэрэглээний хэв маягийг туршиж үзэх болсон ахмад настнууд улам бүр нэмэгдсээр байна. Ахмад настнуудын амьдрал, эрүүл мэндийн хэрэгцээг хангах эдийн засгийн арга хэлбэрийг “Ахмадуудад зориулагдсан эдийн засаг" гэж нэрлэж байна. 2035 он гэхэд Хятад улсын ахмад настнуудад чиглэсэн эдийн засгийн цар хүрээ 30 орчим их наяд юаньд хүрнэ гэж таамаглаж байна. Ингээд “Ахмадуудад зориулагдсан эдийн засаг”-ийн авчирж буй эрч хүчийг хамтдаа мэдэрцгээе.