2024 оны 10-р сарын 16 бол Дэлхийн үр тарианы өдөр юм. Алтан намрын энэ үед, Хятад улсын олон газруудад тариалангийн талбай өнгө шаргалтан, тутарганы элбэг ургац авч, үр тарианы нөөц хангалттай байна. Мөхлөг үр тариа болгонд тариаланчдын нөр их хөдөлмөр, оюун ухаан шингэсэн байдаг. Үр тарианы нөөцийг бид нандигнан дээдлэж, хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжиж, үр тарианы хүрэлцээт байдлыг хамтдаа хамгаалцгаая.