Намрын сүүлээр, Шиньжяны Токсунь шяний Күмиш суурины Күргыз Тими тосгоноос урагш 5 км зайд уулын бэлд зуун настай тооройн ой хамгийн үзэсгэлэнт үедээ орж, алтан шаргал навчсаараа гангархана. Тоорой мод нь элсэн цөлийн харуул мэт дүнсийж, навчис нь салхинд ганхаж, цаг хугацааны түүхийг өгүүлнэ. Тоорой мод мянган жилд үхэхгүй, үхсэн ч мянган жил унахгүй, унасан ч мянган жил илжрэхгүй байдаг л хүмүүс “Цөлийн баатар мод” гэж алдаршуулсан юм.