Хятадын олон улсын хүүхэлдэйн киноны зохиогчийн эрхийн 14 дэх яармаг Гуандүн мужийн Дүнгуан хотод боллоо. Дөрвөн өдөр үргэлжилсэн энэхүү арга хэмжээнд 60 орчим улс орон, бүс нутгийн оюуны өмчийн олон төрлийн хүүхэлдэйн кино, тоглоомуудыг дэлгэн үзүүлсэн байна.
Үзэсгэлэн худалдаанд мөн виртуал дүрүүд, нүдний шилгүй 3D зэрэг дижитал технологи, хиймэл оюун ухааны салбарын сүүлийн үеийн дэвшлийг харуулсан байна. Энэхүү арга хэмжээ нь хүүхэлдэйн киноны салбарын олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.