
Энэ жил бол Хятадын Олон Улсын Радио байгуулагдсаны 65 жилийн ой юм. Өнөөдрөөс эхлээд бид баасан гаригт явдаг "Найрамдлын гүүр" нэвтрүүлгээрээ танд Хятадын Олон Улсын Радио хэрхэн байгуулагдаж, ямар түүхэн замналыг туулж өнгөрүүлсэн тухай та бүхэндээ танилцуулах гэж байна.
Нэг цуврал мэдээлэлийн хойно нь асуултын хоёр сэдэвтэй болохоор би урьдаар энэ хоёр сэдвийн хаиултыг хэлж өгеө. Та нэгдүгээр цуврал мэдээлэлээс энэ хоёр асуултын хариуг олж болох юм.
1. Хятадын Олон Улсын Радиогийн анхны нэвтрүүлэгчийг нэрлэнэ үү?
2. 1950 оны 4-р сард Хятадын гадаадад зориулсан радиогийн эхлэл дохио нь юу гэдэг байсан вэ?
 ХОУР-гийн анхны нэвтрүүлэгч Хара
| Өнгөрөгч зууны 40-өөд оны эхээр Хятад улс нь Японы милитаризмын эсрэг тэмцэл хийж, дайн дажин үргэлжилсэн тэдгээр он жилүүдэд ХКН болон түүний удирдсан зэвсэгт хүчин нь Хятадын Японы эсрэг тэмцлийн гол хүчин болж байсан юм. Японы эсрэг тэмцлийг ухуулахын тулд ХКН-ын төв хорооны суурин газар нь байралж байсан Хятадын баруун хойт нутгийн Янь аньд, ХКН Янь аний Шинь хуа радиог байгуулж, тухайн үеийн дотоод гадаадын байдлыг танилцуулж, дотоод гадаадын олон давхаргахныг хамтын хүчнээр Японыг эсэргүүцүүлэхээр уриалан дуудаж байсан юм. 1941 оны 12-р сарын 3-ны өдөр уг радио нь анх удаагаа Япон хэлээр нэвтрүүлэг хийсэн байна. Радиогийн эхлэлийн үг нь XNCR байж, нэвтрүүлгээ Хятадад байгаа Японы түрэмгий цэргүүдэд хандуулж байсан юм. Хамгийн анхны нэвтрүүлэгч нь талийгаач, Хара гэдэг нэртэй дайныг дургүйцэгч Япон эмэгтэй байсан юм. Тухайн үеийн студ нь маш дөхөмхөн нэг нүхэн гэрт байсан бөгөөд цацах чадал нь ч 300 киловат л байсан хэдий ч, тэр өдрөөс л хятадын агаарт гадаадад зориулсан гадаад хэлний нэвтрүүлэг дуурьсаж эхлсэн байна. Хожим нь 12-р сарын 3-ны өдрийг Хятадын гадаадад зориулсан нэвтрүүлэг эхэлсний тэмдэглэлт өдөр болгосон байна.
Өнгөрөгч зууны 50-иад онд Японоос эх орондоо буцаж ирсэн хятадын хариат ноён Чэнь Рү фү Хятадын Олон Улсын Радиод Япон хэлний нэвтрүүлгийг олон жил хийсэн хүний нэг бөгөөд Япон хэлний нэвтрүүлгийн эхний үеийн байдлыг сайн мэддэг хүний нэг нь юм. Насан сүүдэр 70-ыг дөхөж байгаа ноён Чэнь Рү фү танилцуулж хэлэхдээ, "Хара өөрийн дуу хоолойгоороо дайны үнэн мөнийг Япончуудад хэлж өгч, аль нь үнэн ёсны болохыг таниулж байсан юм. Тэр нь маш үнэмшүүлэх хүчинтэй байсан юм..." гэжээ.
1 2 3 4
|