• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-03 20:05:52    
"Хятадын Олон Улсын Радиог хэн сайн мэдэх вэ ? мэдлэгийн уралдааны нэгдүгээр цуврал мэдээлэл
---Түүхийн эрэгцүүлэл Хятадын Олон Улсын Радио байгуулагдсан анхны өдрүүд

Хятадын Олон Улсын Радио

    Шинэ хятад орныг тэмүүлж тухайн үед маш олон хятадын хариат нар эх орондоо буцан ирж ажиллаж амьдарсан сан. Тэдний нэгэнд манай радиогийн Мьянмар хэлний нэвтрүүлгийн анх байгуулах ажилд гар бие оролцосн ноён Ван Шань жүн багталцаж байна. Тэрээр тухайн байдлыг эргэцүүлэн санаж хэлэхдээ, "Мьянмар хэлний нэвтрүүлэгийг бэлтгэн байгуулах эхний үед ажлын орчин маш хатуу бэрэх байсан хэдий ч түүний дундаас хэмжээлшгүй их баяр бахдалыг хуваалцаж байсан нь үнэн ээ." Гэжээ. Баян хүний дарлалыг эсэргүүцсэн нэг үлгэрийг нэвтрүүлж байсан тухайгаа тэрээр эрэгн санаж хэлэхдээ, "Энэ үлгэрт тахиа нохойны дуу зэрэг олон янзын дуу чимээг бүгд өөрийн дуугаа хувиргаж нэвтрүүлдэг байлаа. "Үлгэр дэх Гао Юүй бао гэдэг ядуу тариачин хүнийг баян эзэн нь эрт босгож илүү хөдөлмөрлүүлэхийн төлөө тахиа дууг дуурааж дуудан сэрээж ажилд нь гаргадаг байжээ. Энэ үлгэрийг нэвтрүүлэхэд уйлах үед нь уйлж, инээх үед нь инээж, 10 минутын дотор багтаан нэвтрүүлж дуусгах хэрэгтэй байсан бөгөөд, торж тээглэхгүй ярихыг шаарддад байсан. Тий болохоор би бараг бүхнийг цээжлээд нэвтрүүлдэг байсан юм" гэжээ.

    Хятадын гадаадад зориулсан радио нь тэр цагаас хойш Перс, Араб, Свашили, Испани зэрэг хэлээр нэвтрүүлэг явуулж, Арабын орнууд, Африк болон Латин Америк тивийн орнуудад социалист Хятад орныг танилцуулж, Хятадын ард түмэн болон гуравдугаар ертөнцийн улс орны ард түмэн хоорондын найрамдлыг нэмэгдүүлсэн байна. Мөн энэ нэг хугацаанд Европ, хойт Америк болон Англи хэл хэрэглэдэг дэлхийн бусад улс оронд зориулсан Англи хэлний нэвтрүүлгүүд ч нэвтрүүлгийн цагаа тасралтгүй нэмэгдүүлсээр байлаа.

    1965 он гэхэд Хятадын гадаадад зориулсан нэвтрүүлэг нь гадаадын 27 хэл, Хятад хэлний орон нутгийн дөрвөн аялгаар нэвтрүүлэг явуулах ба өдөр бүр нийт 98 цагийн нэвтрүүлэг хийж, тухайн үед нэвтрүүлгийн хэлний төрөл, нэвтрүүлгийн цаг зэрэг үзүүлэлтээрээ бүгд дэлхийд эхний байранд жагсаагдаж, үүний зэрэгцээ их хүчдэлтэй цацах станцууд ч хойно хойноосоо байгуулагдсан байна. Өнгөрөгч зууны 70-аад оны дундач үе гэхэд манай радио нийт 43 хэлээр нэвтрүүлэг явуулах болсон байна.

    Хятад улс 1978 оноос өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлэхийн хэрээр, Хятадын гадаадад зориулсан радиогийн үйлс ч хөгжлийн шинэ үе шатандаа орсон байна. Нэгдүгээр цуврал мэдээлэлийг энд хүртэл танилцууллаа. ( Үргэлжлэл байна ) \Номин бэлтгэв\


1  2  3  4