• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-03 20:05:52    
"Хятадын Олон Улсын Радиог хэн сайн мэдэх вэ ? мэдлэгийн уралдааны нэгдүгээр цуврал мэдээлэл
---Түүхийн эрэгцүүлэл Хятадын Олон Улсын Радио байгуулагдсан анхны өдрүүд

Хятадын Олон Улсын Радио


Янь аний Шинь хуа радиогийн хуучин байр

    Шинэ Хятад улс байгуулагдаснаас хойш, Хятадын гадаадад зориулсан нэвтрүүлэг нь дэлхийн улс түмэнд Хятадын засгийн газрын бодлого, чиг шугам, Хятадын улс төр, эдийн засаг, нийгмийн тал бүрийн хөгжил өөрчлөлтийн байдал, Хятад улс болон дэлхийн улс түмэн хоорондын хэлхээ холбоо хамтын ажиллагаа зэргийг танилцуулж, Хятадын ард түмэн болон олон орны ард түмнйий ойлголцол найрамдлыг нэмэгдүүлэх гүүрийн үүрэг гүйцэтгэх болсон байна. Энэ түүхэн хариуцлагаа биелүүлэх явцад, Хятадын гадаадад зориулсан радиогийн үйлс нэн ирмүүн хөгжилтэй болсон байна. Онцгойлон нэвтрүүлгийн хэлний төрөл зүйлийн хувьд Япон, Англи хоёр хэл болон хятад хэлний нутгийн гурван аялгаар яридаг байснаасаа олон шинэ хэлээр нэвтрүүлдэг болсон байна.

    1950 оны 4-р сард Хятадын гадаадад зориулсан нэвтрүүлэг нь Бээжингийн радиогийн эхлэлийн дохиог хэрэглэх болсон юм. Түүнийг Англиар "Radio Peking" гэдэг байна. Энэ эхлэлийн дохио нь хятадчуудын хүн бүхний бараг дуулж чаддаг "Дорно зүгээс нар мандлаа" гэсэн дууны хөгжмийг дэвсгэрлэсэн цаг үеийн онцлогтой эхлэл дохио байсан юм. Зүүн өмнөт Азийн бүс нутгийн ард түмэнд шинэ Хятад улсын тухайн үеийн байдал болон Хятадын бие даан эзэн мэдэж тусгаар тогтнох энх тайванч дипломат бодлогийг танилцуулахын тулд, Бээжингийн радио мөн тэр сард нь Вьетнам, Тайланд, Индонез, Мьянмар хэлний нэвтрүүлэг явуулж, зүүн өмнөт Азийн ард түмэнд Хятадын олсон хувьсгалын туршлагаас танилцуулж, тэдний үндэстний тусгаар тогтнолын төлөөний итгэл зоригийг нь дайчилж байсан юм.

1  2  3  4