• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-03 20:05:52    
"Хятадын Олон Улсын Радиог хэн сайн мэдэх вэ ? мэдлэгийн уралдааны нэгдүгээр цуврал мэдээлэл
---Түүхийн эрэгцүүлэл Хятадын Олон Улсын Радио байгуулагдсан анхны өдрүүд

Хятадын Олон Улсын Радио


ХОУР-гийн Англи хэлний хамгийн анхны нэвтрүүлэгч Вей линь

    Японы эсрэг Хятадын ард түмний дайн ялсны дараах 1946 онд, Японы эсрэг дайнын явцад ХКН-тай хамтран ажиллаж байсан Гоминдан нам нь коммунист намтай нэгдсэн засгийн газар байгуулахаас татгалзаж, коммунист намын эсрэг зэвсэгт дайралт явуулж, монопололын засгийн газар байгуулахаар оролдсон байна. Үүний улмаас ХКН ардчилсан чөлөөлөх тэмцэл өрнүүлэхээр тэмцсэн байна. Дайны байдлын хандшаас болж, Янь аний Шинь хуа радио нь нэвтрүүлгээ үргэлжлүүлэхийн дагуу хуучин газрааса нүүдэлж, 1947 оны эхээр Бээжингээс төдий их хол биш Хэ бэй мужийн Шэ шяньд ирсэн байна. Тухайн жилийн 9-р сард Янь аний Шинь хуа радио нь Англи хэлний нэвтрүүлэг явуулж эхэлсэн бөгөөд Англи хэлний хамгийн анхны нэвтрүүлэгч нь Вэй линь гэдэг хатагтай байлаа. Насан сүүдэр 82-ыг зооголж яваа энэ сайхан буурал маань тухайн жилийн байдлыг эргэн санагалзаж хэлэхдээ, "Тэр үеийн студ нь Хэ бэй мужийн Шэ шяний Ша хэ тосгоны өмнөх нэг нүхэн гэрт байрлаж байсан юм. Тоног төхөөрөмж нь маш энгийн байж, олигтой үүд хаалага гэж ч байхгүй байлаа. Студний хаалгаа бид эсгийгээр дарж, зарим үед гаднаас хонь ямааны майлах дуу орж ирдэг байсан шүү..." гэжээ. Англи хэлний нэвтрүүлэг явуулж байсан үед Янь аний Шинь хуа радиогийн цацах чадал нь 10.000 киловатад хүрч өмнөт Ази, зүүн өмнөт Ази зэрэг Азийн орнуудад манай радиогийн нэвтрүүлэг маш тод сонсдох болсон бөгөөд цаг агаарын сайн нөхцөлд Европ, хойт Америк зэрэг газар нутгуудаар ч Хятадын гадаадад зориулсан нэвтрүүлгийг сонсох боломжтой болсон байна. Манай энэ нэвтрүүлгээр гадаадынхан Хятад оронд болж байгаа үнэн байдлыг мэдэх болсон байна.

    1949 онд БНХАУ байгуулагдаж Янь аний Шинь хуа радио ч нийслэл Бээжинд шилжин ирж, нэрээ Бээжингийн Шинь хуа радио гэж өөрчилсэн байна.

1  2  3  4