
Эрдэм шинжилгээний хурлыг Ардын их сургуулийн Улсын эрдмийн дээд сургууль голлон эрхэлж, ӨМ-ын ШУА-ын утга зохиолын хүрээлэн болон Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны ардын засгийн ордон хамтран зохион байгуулсан юм. Хуралд Монгол улсын Уламжлалын академи, Японы монголч эрдэмтэд болон ӨМ-ын эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, оюутан сурагчид зэрэг гадаад дотоодын 80 гаруй төлөөлөгч оролцсон гэж хурал зохион байгуулагч Ардын их сургуулийн профессор Оюунбилэг багш танилцуулсан юм.
1 2 3 4 5 6