
Н. Сайнцогтын зээ хүргэн С. Өлзийбат
Хурал гурван өдрийн хөтөлбөртэй бөгөөд, эхний өдөр буюу 26-ны үдээс өмнө дөрвөн эрдэмтэн илтгэл тавьж, 27-ны үдээс өмнө хориод эрдэмтэн эрдэм шинжилгээний яриа өрнүүлж, 27-ны үдээс хойш Н.Сайнцогтын төрсөн нутаг Шулуун хөх хошуу руу аялах хээрийн шинжилгээний хөтөлбөртэй юм.
Н.Сайнцогт бол монгол үндэстний орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, монгол соёлын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, алдарт яруу найрагч гэдгийг хуралд оролцсон эрдэмтэд тал бүрээр нотолж илтгэл тавьлаа. Илтгэл буюу эрдэмтэдийн судалгаагаар "Н.Сайнцогт судлал" улам гүнзгийрэх нь илэрхий харагдаж байлаа.
\Н.Пүрэвжав\
1 2 3 4 5 6