Гє Жинжин гэсээр Хятадад бараг мэдэхгvй хvн байхгvй юм. Тэрээр 6 настайдаа анх удаа бассейнд орсоноос хойш усанд харайлттай салшгvй барилдлагатай болжээ. Тамирчин болсон 10 жилийн хугацаандаа vлэмжхэн алтан медалиар энгэрээ мялаасан юм. Энэ удаагийн "Залуучууд" хєтєлбєрєєр Гє Жинжингийн тамирчны амьдралын явцтай танилцъя.
Гє Жинжин 1981 он Хятадын Хэбэй мужийн Баодин хотод тєрсєн юм. 1988 он Хэбэй мужийн усанд харайлтын дасгалжуулагч Ли Фан сурагч элсэхдээ дєрвєн мєч нь нарийн урт мєртєлєє хvv шиг алиа байсан Гє Жинжинг харангуут таалагдаж шавиа болгож авсан байна. Даанч албан ёсоор дасгал хийхэд уснаас айгаад уйлна гэж хэн ч бодож олоогvй юм. Олон талын нєхцєл маш сайн байтлаа аймхай байснаас харайлтын хавтсанд гарч чадахгvй байгааг Гє Жинжингийн эцэг эх нь ойлгож мэдээд "Усанд харайхаас айгаад байх юм бол Бссейнд тvлхэж оруул " гэж Ли дасгалжуулагчид сэтгэл шулуудаж хэлсэн байна. Эцэг эхийнх нь зєвшєєрлийг олсон болон олон талын хамгаалалтын арга хэмжээ авсан байдалд Ли Фан болон бусад дасгалжуулагч Гє Жинжинг санаандгvй байх дунь бассейнд хvчээр тvлхэж оруулсан байна. Энэ удаагаас хойш Гє Жинжин нэртэй хулчгар амьтан байснаас бvх багийнхаа хамгийн зориг зvрхтэй эмэгтэй тамирчин болжээ.
1 2 3
|