Чєлєєт цагийн тамирын сургуульд нэг жил дасгал хийснээ Гє Жинжингийн бие нь нэлээд єссєн юм. Хvнийг бахруулам тэгшхэн урт хєлтєй байсан ч євдєгийн яс нь жаахан товойсон байжээ. Энэ нь энгийн хvvхдэд ялимгvй хэрэг боловч усанд харайлтын тамирчинд авч хэлбэл аминд тулахаар ноцтой асуудал болох юм. Энэ сул талаа єєрчлєхийн тулд єдєр бvрийн хvнд дасгалын дараа хєлєє дарах хэрэгтэй болсон байна. Хєлийн vзvvр болон євдєгєє нэг шугам дээр байлгахын дээр тасралтгvй хvчтэй дарах нь 7 настай охинд авч хэлбэл маш хэцvv юм. Эхний vед Гє Жинжин дандаа нулимс асгаруулдаг байсан, гэвч шазууртай байдгаараа аливаа хvндрэлийг даван туулж чадсан байна.
Усанд харайлтын спорт нь тамирчны биеийн жинд маш єндєр шаардлага тавьдаг. Гє Жинжин усанд харайлтын багт орсон 10 гаруй жилийн хугацаанд санааны тааваар цадтал хоол идсэн удаа байхгvй юм. Ийм байсан ч жин нь хэмжээнээс хэтрэх удаа бvй. Энэ vед онцгой материалаар хийсэн агаар нэвтрэхгvй хувцас ємсч, чийглэг бvгчим бассейны ордонд тасралтгvй гvйх хэрэгтэй юм. Толгойн хєлс нь хувцас ємдний дагуу гуталд хvртэл урсдаг байлаа.
1 2 3
|