• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-04-01 18:07:53    
Сайхан мишээлийн хойнох Гє Жинжин

CRI

    9 настай байхдаа Гє Жинжин дасгал хийж байгаад хєлєє гэмтээсэн байна. Дасгалын тєлєвлєгєєг тасалдуулахгvйн тулд Ли дасгалжуулагч Гє Жинжинг ээжтэй нь хамт Бссейний ордон дах шилэн гэрт тохируулж, шархаа сувилахын зэрэгцээ хичээлээ нєхсєн байна. Ингээд хагас жилийн дараа Гє Жинжин ангийн хvvхдээсээ єчvvхэн ч хоцорсонгvй мєртєлєє Ли дасгалжуулагчийн чамбай удирдлага доор олон удаагийн усанд харайлтын том хэмжээний тэмцээнд оролцсон байна. 1993 он бvх Хятадын усанд харайлтын тэмцээнд 2 алтан медаль хvртсэнээр улсын шигшээ багт элсvvлжээ.

    Улсын шигшээ багт байх хугацаанд Гє Жинжингийн ахиц маш хурдан байлаа. Тvvнийг огтхон ч эргэлзэлгvй байхад нэг удаагийн алдаа нь тvvний тамирчны амьдралыг vгvй хийх шахсан юм. Атлантын Олимпийн дараа Гє Жинжин дахин шархдаад нутаг буцаж амарсан байна. Тэрээр єсвєр насандаа байсан учраас гуравхан сарын дотор 5 сантиметр єсч, биеийн жин нь 5 кило гаруй нэмэгдсэн байна. Шарх илааршсан тэр даруй Гє Жинжин євчин зовлонгоо тэсвэрлэж дасгалаа сэргээсэн байна.

    Аагим хулаан зуны улиралд хvмvvс юбка футболкатай яваад тэсэхгvй байхд Гє Жинжин харин агаар нэвтрэхгvй хувцас ємсєєд, амьсгал бvглэрэм Бассейний ордонд дэгэл догол гvйх хэрэгтэй. Ээж нь хараад хэдий єр євдєж байсан ч охиныхоо зоригийг буцааж чадахгvйдээ холуур зогсоод сэмээр уйлж байлаа.

    Ийнхvv шантаршгvй хvчин чармайлтаар Гє Жинжин Хятадын эмэгтэй усанд харайлтын багийн аргагvй нvдээ олсон нэг номерын тамирчин болсон байна.


1  2  3