• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-30 16:05:56    
Хятадын монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Хєх-хотноо боллоо

CRI


Хятадын монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын тэргvvлэгчид хурлын нээлтийн ёслол дээр байгаа нь

    Хятадын Євєр Монголын Єєртєє Засах Районы Нийгмийн Шинжлэх Ухааны Академи, Євєр Монголын Их Сургууль, Євєр Монголын Багшийн Их Сургууль хамтран зохион явуулсан Хятадын монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Євєр Монголын Єєртєє Засах Районы тєв Хєх-хотод 3 хоног хуралдаад, 8-р сарын 21-ний єдєр тєгєс амжилттай єндєрлєсєн байна. Уг бага хурал бол Хятад улсын нэрээр зохион явуулсан монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний анхны бага хурал юм.


ХКН-н ЄМЄЗРХ-ны орлогч нарийн бичгийн дарга Чэн Гуанлинь баярын vг хэлж байгаа нь

     ХКН-ын Євєр Монголын Єєртєє Засах Районы Хорооны орлогч нарийн бичгийн дарга Чэн Гуанлинь, ХКН-ын Євєр Монголын Єєртєє Засах Районы Хорооны Байнгын Хорооны гишvvн, Суртал Ухуулгын Хэлтсийн дарга Мvє Жяньчэн нар хурлын нээлтийн ёслолд оролцожээ.

     Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлын нээлтийн ёслолыг Євєр Монголын Их Сургуулийн дэл захирал профессор хєгжилт таргалсан байна.

     Олон улсын монгол судлалын нийгэмлэгийн орлогч ерєнхийлєгч, Євєр Монголын Их Сургуулийн монгол судлалын дээд сургуулийн хvндэт захирал профессор Цэнгэлтэй, Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн нарийн бичгийн дарга профессор Жv Жиньчан, Монгол улсаас Хєх-хотод суугаа ерєнхий консулын газрын ерєнхий консул С.Чулуунбаатар, НYБ-ын ЮНЕСКО-гийн олон улсын нvvдэлчний иргэншлийн судалгааны газрын дарга, олон улсын монгол судлалын нийгэмлэгийн орлогч ерєнхийлєгч, Монголын Шинжлэх Ухааны Академийн дэд ерєнхийлєгч академич Б.Энхтvвшин нарын зэрэг Хятад, Монгол, Орос, Япон, Герман, Франц, Унгар, Америк зэрэг 13 улс орон болон Сянган, Тайвань зэрэг газар нутгийн их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын монгол судлалын 330 гаруй мэргэжилтэн, эрдэмтэн эрдэм шинжилгээний энэ бага хуралд оролцжээ. Тvvний дотор, Киргиз, Казакстан зэрэг улс орон анх удаагаа эдмэтэдээ илгээн Хятад улсад болсон энэ хуралд оролцуулсан байна.

1  2  3