• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-30 16:05:56    
Хятадын монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Хєх-хотноо боллоо

CRI


Монгол улсаас Хєх-хотод суугаа ерєнхий консулын газрын ерєнхий консул С.Чулуунбаатаар баярын vг хэлж байгаа на

     ХКН-ын Євєр Монголын Єєртєє Засах Районы Хорооны орлогч нарийн бичгийн дарга Чэн Гуанлинь бага хурлын нээлтийн ёслол дээр vг хэлж, ХКН-ын Євєр Монголын Єєртєє Засах Районы хороо, Засгийн газрын ємнєєс бага хурлын хуралдсанд цогтой халуун баяр хvргэсэн бєгєєд Євєр Монголын Єєртєє Засах Районы хvн ам, vндэстэн ястан, эдийн засаг, худалдаа, соёын хєгжлийн байдлыг олон орны эрдэмтэдэд танилцуулав.


Олон орны эрдэмтэн мэргэжилтан нар Хятадын монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын талбайд байгаа нь

     Хятадын монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Євєр Монголд хуралдсан явдал нь Євєр Монголын монгол судлалын vйлст амьжиргаанны шинэ хvчмн сэлбэсэн тєдийгvй бас Євєр Монголыг эрдэм шинжилгээний солицооны чухал тавцан болгосныг тэр онцлон тэмдэглээд, солилцоо, хамтын ажилгаагаа эрчимжvvлэн, олон улсын монгол судлалын хєгжлийг шинэ тvвшинд хvргэх, уламжлалт судалгааны салбараа хєгжvvлэхийн зэрэгцээ бас дорвитой судлагдаж чадаагvй байгаа салбар болон шинэ салбарыг байнга нээн судалж судлагааны цар хvрээгээ цаашид тэлэн єргєжvvлэх, монгол судлалын элбэг баялаг ололт амжилтаар нvvдэлчний соёлын судалгааг ахиулахыг олон орны эрдэмтэдэд санал болгосон байна.


ХОУР-гийн сурвалжлагч О.Дарамбазар Хятадын монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний бага хурал дээр байгаа нь

     Монгол улсаас Хєх-хотод суугаа ерєнхий консулын газрын ерєнхий консул С.Чулуунбаатар бага хурлын нээлтийн ёслол дээр vг хэлж баяр хvргэв.

     Тэр хэлэхдээ, Монгол судлал хэмээх єргєн хvрээтэй асуудал нь єнєєдєр дэлхийн хэмжээний судлагдахууны том сэдэв болон хєгжиж байна. Хvн тєрєлхтєн бvр 12-р зууны vеэс Монгол vндэстнийг мэдэх болж, тєв Азийн єргєн уудам нутагт нvvдлэн аж тєрдєг тэр vндэстнийг гvнзгий танин мэдэхийг эрмэлзэж ирсэн билээ. Тэдний энэ хvсэл эрмэлзэл нь яван явсаар монгол судлал хэмээх шинжлэх ухааны судлагдахууны бие даасан нэг бvхэл бvтэн тєрлийг буй болгожээ. Монгол судлалыг хєгжvvлэхэд орон орны олон эрдмтэн мэргэд зуун зууны туршид ихээн хvчин зvтгэл гаргасны дотор, Оросын эрдэмтэдийн гавьяа зvтгэлийг тэмдэглэхгvй байж болохгvй болов уу. Учир нь манай эриний 19-р зуун гэхэд тэр vеийн Орос улсын Казаны Их Сургууль нь хэрэг дээрээ монгол судлалын гол тєв болсон байлаа. Монгол судлалыг хєгжvvлэхэд Франц, Герман, Америк, Чех, Унгар гээд европын олон олон орны олон олон эрдэмтэдийн оруулсан, оруулж байгаа vнэт хувь нэмрийг бахархан тэмдэглэх ёстой гэжээ.

     Тэр бас хэлэхдээ, Єнгєрсєн 20-р зууны 50-аад оны сvvлчээс Монгол улс дэлхийн монголч эрдэмтэдийн их хурлыг санаачлан єєрийн эх орондоо хуралдуулж ирсэн. Монгол судлалыг дэлхийн тvвшинд хєгжvvлж, орон бvрийн монгол судлаачдыг єєр хооронд нь холбож, vйл ажлыг нь єрнvvлэн хєгжvvлэхэд энэ нь чуал ач холбогдолтой зvйл болсон, одоо ч тvvний ач холбогдол єндєр хэвээр байгаа, цаашид ч ийм байна гэдэгт эрхэм хvндэт хатагтай, ноёд санал нэгдэх болов уу хэмээн єчvvхэн бибээр итгэж байна гэлээ.

     Манай их хєрш, олон vндэстний эх орон-БНХАУ-д монгол судлал эртний уламжлалтай гэдгийг тэмдэглэхийн цачуу, сvvлийн vед БНХАУ-д монгол судлал маш эрчимтэй хєгжиж, их ажил хийж их амжилт олж байгааг тэмдэглэж хэлэхдээ баряртай байна гэж консул Чулуунбаатар тэмдэглэжээ.

1  2  3