• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-30 16:05:56    
Хятадын монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Хєх-хотноо боллоо

CRI

     Монгол судлал хэмээх шинжлэх ухааны энэ єргєн хvрээтэй энэ салбар Монгол улсад хэрхэн хєгжиж, юу хийж ямар ололт амжилт олж, бас ямар саад бэрхшээлд байгаа, тvvнийг та бvхэнтэй хамтарч хэрхэн шийдвэрлэх тухай санал бодлоо энэ хуралд оролцож байгаа манай улсын нэр хvндтэй эрдмтэн мэргэд, багш нар айлтгах болно гэж тэр хэлсэн байна.

     Тэрээр vгийнхээ тєгсгєлд хэлэхдээ, Євєр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи, Євєр Монголын Их Сургууль, Євєр Монголын Багшийн Их Сургуулиас хамтран зохион байгуулж, та биднийг урьж оролцуулж байгаа Хятадын монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний энэхvv хурал нь монгол судлалын эрдмийн алтан санд єєрийн vнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт бат итгэлтэй байгаагаа илэрхийлэхийн ялдамд, хурлын ажилд єндєр их амжилт хvсч, хуралд оролцож байгаа гэгээн мэргэд та бvхний мэлмэй тунгалаг, єлмий бат орших болтогой хэмээн ерєєл дэвшvvлье гэжээ.

     НYБ-ын ЮНЕСКО-гийн олон улсын нvvдэлчний иргэншлийн судалгааны газрын дарга, олон улсын монгол судлалын нийгэмлэгийн орлогч ерєнхийлєгч, Монголын Шинжлэх Ухааны Академийн дэд ерєнхийлєгч академич Б.Энхтvвшин, Монголын Шинжлэх Ухааны Академи, Монголын Монгол Судлалын Yндэснийы Холбооноос хуралд илгээсэн баярын бичиг болон бэлгийг Євєр Монголын Єєртєє Засах Районы Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн ерєнхийлєгч профессор Y Туань-инд гардуулав.

     Сvvлийн жилvvдэд монгол судлал нь хэл, утга зохиол, тvvх, зан заншил, гvн ухаан зэрэг уламжлалт судлагааны салбараасаа монгол vндэстний эдийн засаг, цэрэг дайн, боловсрол, археологи, одон орон, зурхан судлал, тvрслэх урлаг зэрэг шинэ салбар руу єргєжин тэлж байна.

     Хятадын монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний энэ удаагийн бага хурал нь тvvх, сурвалж бичиг, хэл, утга зохиол, мал аж ахуйн соёл, vндэстний зан заншил зэрэг 4 хэсэгт хуваан явагдаж, олон улсын монгол судлалынханд Хятадын монгол судлалын сvvлийн vеийн шинэ шинэ ололт амжилтуудыг харуулж танилцуулсан юм. /О.Дарамбазар редакторлов/


1  2  3