• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-19 19:12:31    
Хятадын ардын урлаг— Шавар баримал

Хятадын Олон Улсын Радио

     Шавар баримал бол Хятадын ардын будагтай барималын урлагийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

     Шавар баримал нь Хятадын уламжлалт гар урлал болоод хэдэн мянган жил болж байгаа аж. Хятадын ардын шавар баримал нь маш их орон нутгийн онцлогтой байж, нутаг нутгийнх нь бүр өөр өөр байдаг. Жишээлбэл умард нутгийнх бол сүрлэг бадруун орон нутгийн онцлог их товойм байж, өмнөд нутгийнх бол жижиг авсаархан уран нарийн хийцтэй байж, баруун нутгийнх нь хурц тод өнгө будагтай, төв нутгийн Хэ нань муж хавийнх нь бол маш их нууцлаг онцлогтой байдаг.

     Хятадын баруун хойт нутгийн Шаань си мужийн Фэн сянгийн будагтай шавар баримал нь 3000 гаруй жилийн түүхтэй аж. Энэ нь Хятадад өнөөг хүрч иртэл хадгалагдаж байгаа хамаг эртний, хамгийн их үндэстний онцлог бүхий шавар барималын гар урлалын бүтээгдэхүүн болох юм байна. Тэр нь хүдэрлэг хэтрүүлэл, сүрлэг бөгөөд хөөрхөн намба, хурц тод өнгө будаг, урсам сайхан бөгөөд уран амьдлаг байдал төрх, романтик бөгөөд гайхамшигтай сайхан хээ зураасаараа олноо алдаршсан билээ.

    Фэн сянгийн шавар барималыг тухайн нутгийн цагаан шороогоор хийдэг. Тэр нь уламжлалт гар урлалын уран нарийн технологийн 10 хэдэн дамжлагыг өнгөрөөж буй болдог байна. Үүнд голцуу цэцэг навч, жигүүртэн шувуу, загас жараахай, хорхой шавж, өлзий дэмбэрлийн шувуу, бэлэгт гөрөөс зэргийн дүрсийг бүтээхдээ Хятадын умард нутгийн хөдөө газрын хишиг буян тогтохыг хүсэмжилсэн сайн сайхны ерөөл зөгнөлийн санааг ахуулсан соёл гүн уусан шингэж байдаг.

1  2  3