• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-19 19:12:31    
Хятадын ардын урлаг— Шавар баримал

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын умард нутгийн Хэ бэй мужийн Юй тянь сянь нь "ардын шавар барималын эх нутаг" гэж алдаршсан юм. Эндхийн шавар баримал нь шавар тоглоомоор гол болгосон байдаг. Зармыг нь бас нүхтэй зохиосон болохоор үлээж хөгжмийн аяс гаргаж болдог. Зохиосон нь өөр өөр байдгаас хөдөлдөг, дугардаг бүр байдаг юм байна. Юй тяний шавар баримал нь хагас баримал хагас зурагтай байж, зураг нь гол болдог онцлогтой.

     Хятадын төв нутгийн Хэ нань мужийн Хуай ян район бол Хятадын домог үлгэрт гардаг эмэгтэй сахиулсан Нүй вагийн шавраар хүн бүтээсэн газар болно. Энэ газарт олон үе дамжин уламжлагдаж ирсэн "Ни ни нохой" гэдэг тоглоом буй. Түүний өнгө будаг болон хэлбэр төрөхөд бүр маш их нууцлаг баларлаг санаа ахуулж байдаг болохоор Хятадын ардын урлагийн "амьд чулуужмал" гэж нэрлэгдсэн байгаа юм. Ни ни нохойн хэлбэр төрөх нь маш эртний борогжуун, хачин сонин байдаг. Есөн толгойтой үхэшгүй эрдэнийн шувуу шиг толгойгоороо холболдсон хоёр гахай, хүний толгойтой араатны биетэй барс гэх зэргийн балар эртний үлгэр домогт гардаг зүйлүүд шиг маш хачин сонин байдаг. Түүний дотроо "Хүний дээдэс сармагчин", "Хүний толгойтой сармагчин", "Сармагчин тэвэрсэн сармагчин" гэх зэргийн хараар дэвсгэр өнгө хийж, улаан шар хөх цэнхэр цагаан зураастай тоглоом их олон байдаг. Үүнд тайлбарлахад бэрх их олон зураас тэмдэг байдаг. Тэдгээрийн доторх нэлээд нийтлэг нэг зүйлийн зураас нь эртний хүмүүсийн бэлэг эрхтнийг шүтдэг шүтээнийг харуулсан аж. Дотоод гадаадын эрдэмтэн нарын их сонирхдог энэ тоглоом нь Хятадын ардын зан заншил, балар эртний нийгэм, ардын урлагийг судлах бэлэн материал болж байгаа юм байна.

1  2  3