Лаадаж будах бол Хятадын их эртний нэг зүйлийн уламжлалт гар урлал болох юм. Энэхүү гар урлал нь Хятадын баруун өмнөд нутгийн Гүй жөү мужийн үндэстний цөөнхийн районд үе улиран уламжлагдаж, үндэстний урлагийн өвөрмөц хэв намба болсон Хятадын маш их үндэстний онцлогтой урлаг юм.
2000 гаруй жилийн өмнө Хятадад даавуун дээрээ зураг зураад нэг хэсгийг нь лаадаад үлдсэн газарт нь өнгийн будаг түрхэж, хамаг сүүлд нь лаагаа хувхалж авахад эрээн даавуу буй болдог гар урлалыг үүдсэн байжээ. Ингэж лаадаж будаг оруулдаг нь Хятадын эртний даавуу будах 3 төрлийн үндсэн аргын нэг нь байлаа. Тан улсын үе (618—907)-д лаадаж будах нь маш их хөгжсөн бөгөөд Хятад болон өрнийн худалдааны гол шугам болох торгоны замаар алс холын Европ Азийн эх нутгаар борлуулагдаж байжээ. Хожим нь Хятадын төв нутгийн эдийн засаг улам хөгжиж, шинээр хөгжин мандсан аж үйлдвэрүүд нь гар үйлдвэрлэлийг оролсноор лаадаж буддаг гар урлал их олон газарт хэрэглэгдэхгүй болсон байлаа.
1 2 3
|