• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-25 17:49:31    
Хятадын ардын гар урлал--Лаадаж будах

Хятадын Олон Улсын Радио

     Баруун өмнөд нутгийн Гүй жөү муж нь хил хязгаар буйд зэлүүд уулархаг нутаг байж, зам харилцаа мэдээлэл холбоо нэлээд түгжмэл байдалтай бөгөөд тухайн нутагт лаадаж будахад хэрэглэх байгалийн баялаг маш элбэг болохоор энэхүү ховор нандин гар урлал нь өнөөг хүрч иртэл уламжлагдсаар байгаа юм. Дань жай сяний Пай дао, Пай мө хоёр тосгонд Хятадын өмнөд нутгийн эртний лаадаж будаж байсан гар урлалыг бүрэн бүтнээр нь хадгалсаар байгаа тул лаадаж будах урлагийн эх нутаг гэж алдаршсан юм. Энэ газрын лаадаж будсан даавуу нь өнгө тарлан хээ зурагнаасаа аваад будсан ур технолгидоо хүртэл маш өвөрмөц байдаг тул Хятадын эртний урлагийн доторх үнэт эрдэнэ гэгдэж байгаа юм. Тус хоёр тосгоны Мяо үндэстний бүсгүйчүүд жар дал хүрсэн настан буурлаасаа аваад зургаа долоон настай балчир охид хүртэл бүр лаадаж будаж чаддаг. Тэд нар цаг зав гардаг л юм бол ийм будмалын хээ зургийг шууд зурж гаргадаг. Охидыг айлын бэрь болгож мурдуулахад хувцас хунарынх нь хээ зураг будсан ур мэргэшлээр нь хэр зэрэг уран сэргэлэн болохыг нь үнэлдэг.

1  2  3