Гүй жөүгийн үндэстний цөөнхүүд голцуу өөрснөө нэхсэн цагаан даавуугаа лаадаж буддаг.
Тэд нар даавуугаа будахдаа, цагаан даавуугаа урт ширээн дээр дэлгээд, зөгийн лавыг тогоон дотор хийж бүлээсгэн хайлуулаад, үзүүртээ жаахан салаатай бөгөөд хоёр юм уу олон зэс хутгийг нэг ишинд ишилсэн тусгай хэргслийн хутгаар даавуун дээрээ лаадаж хээ гаргадаг. Тэд нар ерөнхийдөө эх зураг, шугам, гортиг зэргийг хэрэглэхгүйгээр санснаараа шууд зурдаг боловч хээ зураг нь эдгээр зүйлсийг хэрэглэсэн юм шиг тэгшихэн сайхан гардаг байна. Ялангуяа жигүүртэн шувуу, загас жараахай, хорхой шавж зэрэг хээ зураг нь маш амьдлаг болдог.
Зургаа зурсны дараа тухайн нутгийн хөх өвс гэдэг ургамалын навчийг исгэж гаргасан хар хөх өнгийн будаг зуурсан ган дотор 5,6 хоног дэвтээгээд, гаргаж цэвэр усаар угаагаад чанахад, лаа нь хайлж унаад хөх даавуун дээр цагаан хээ тодордог. Лаадсан даавууг будагтай ган дотор хийж тасралтгүй эргүүлж урвуулах явцад лааны язарсан ан цаваар будаг орж, даавуун дээр хүний уран санаагаар урлаж чадашгүй байгальлаг сайхан хээ зураг буй болдог байна. Ингэж буй болсон хээ зургийг мөсөн хээ гэж нэрлэдэг. Ижил зураг зурж, ижил нэгэн ган дотор хийж будсан даавууны боловч мөсөн хээ нь өсөд өөр байдаг тул энэ мөсөн хээ нь лаадсан даавууны хамгийн онцлог тал нь болдог юм. Иймээс хүмүүс лаадсан даавууг төрөөгүй хүүхэд адил гэж хэлдэг. Юу гэвэл хээ зураг нь чухам ямар болсныг лааг нь салгахаас өмнө төсөөлөхийн аргагүй аж.
Ийм лаадсан даавуу өнөө 3 төрлийн байна. Нэг нь, тухайн нутгийн үндэстний цөөхүүлийн өөрсдөө хийсэн зүйл. Нөгөө нь, үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн. Бас нэг нь, уран бүтээлчдийн хийж байгаа уран зураг эдгээр болно.
Өнөө лаадаж будах урлаг маш өрнүүн хөгжиж, дотоод гадаадын эрэлт хэрэгцээ маш ихээр өсөн нэмэгдэж байгаа юм байна. 1 2 3
|