• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 20:03:31    
Өлзийт тарнийн их амгалант сүм

Солонго сэтгүүл

     Өлзийт Тарнийн Их Амгалант Сүм бол Өвөр монголын Хорчины тал нутгийн гэрэлт сувд болох цагаан хэрмийн гаднахь шинэхэн хот Түнляогийн Шармөрөн паркийн хойт хэсгийн өлзий хишигтэй газар баригдсан ногоон ойн дундаас цухалзаж, ягаан хашаагаар хүрээлэгдсэн, улаан хэрэм алтан ганжир, туурга саравчиндаа өнгө будагтай, тулгуур нуруундаа зураг сийлбэртэй, цэцэрлэг маягийн эртнийг дуурайлган барьсан барилгын бүл юм.

     1993 онд Хорчины тал нутгийн малчин тариачдын бурхан номыг шүтэн бишрэх эрмэлзлийг харгалзан, Бао Тяньху Түнляо хотын Хорчин дүүрэгт сүм хийд байгуулан малчин тариачдын сүсэг бишрэл үйлдэх шаардлагыг хангах хүсэлт дэвшүүлсэнд хотын захиргаа эл хүсэлтийг ёсоор болгосон байна. Бурхан шашныг дэлгэрүүлэхийн тулд, Бао Тяньху нь хүндрэл бэрхшээлийг даван туулж, 10 сая гаруй юаний хөрөнгө мөнгө хуримтлуулж, арван жилийн хугацаа зарцуулж, Түнляо хотын Өлзийт тарнийн их амгалант сүмийг байгуулжээ.

     Их амгалант сүмийг 1994 оноос эхлэн байгуулж, 2004 онд эхний ээлжийн барилга нь товлосон хугацаандаа дуусгавар болов. Их амгалант сүмийн нийт эдэлбэр газар 2.7 га, том хүрээ нь өмнө хойноо хоёрхон хаалгатай, өмнө хаалга нь сүмийн гол хаалга, хойт хаалга нь тэрэг унаа нэвтэрдэг ердийн хаалга юм.

1  2  3