• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 20:03:31    
Өлзийт тарнийн их амгалант сүм

Солонго сэтгүүл

     Сүмийн хаалгыг бас гурван хаалга гэдэг, дундахь нь гол хаалга, хоёр жигүүрийнх нь сул хаалга юм. Энэ нь чулуун хэрсэгтэй таван гишгүүрт шаттай цогцолсон, 5 тасалга өргөн, 1 тасалга гүнзгий эртнийхийг дуурайлган барьсан барилга ажээ. Сүмийн хаалга нь цайвар ягаан хэрэмтэй, гурван гулдан хаалгатай, дундахь гулдан хаалга нь том, хоёр жигүүрийнх нь арай бага. Хаалга бүрийн тотго нь модон сийлмэл гулдан, алтан шар өнгийн паалан саравчтай. Ягаан гулдангийн дам нуруун дээр гурван хурц өнгөөр чимэглэсэн Бондхоролтой.
Цогчин дуганы баруун талд гурван үе дөрвөн гишгүүрт том шатан дээр 9 таслага дуганыг зүүн тийш хандуулан байгуулж, дотор нь Арслан нүүрт эх бурхан Сэндонма, Таван хаан, Дамдин Хаянхярваа нарын есөн бурхдыг тахижээ. Дуганы өмнө талд 2 м өргөн саравчтай, довжоо дагуу чулуун хашлагатай хонгил, түүний дунд хэсгийн хаалганы хоёр талд нэгэн хос чулуун арслан суурилуулжээ.

     Өлзийт тарнийн их амгалант сүмд бас Будда заларсан суварга, Номын хаалгын суварга, Насан хутгийн суварга, Цагийн хүрдэн суварга зэрэг дөрвөн суварга байгуулж, бурхан багшийн дөрвөн шидэт үйл явдлыг дурсан тэмдэглэжээ.

     Сүмийн хаалганаас хойт зүгийн баруун талд нэгэн хос 5 м өндөр хорлын сүүдрэвчийг 6 өнцөг, 6 тал, 6 баганатай байгуулсан нь эх болсон зургаан зүйл хамаг амьтныг бэлэгдсэн байна. Сүүдрэвчийн төв дунд тус бүр модоор хийсэн хорлоо угсарч, гадна нь өлзий бэлгэт зураг хээ урлажээ.

     Сүмийн хүрээний хойт хаалганы хоёр талд Эрлэг Нумун хаан, газрын сахиулсан, Лусын хаан, Ягчасыг тахисан дөрвөн жижиг сүм байгуулжээ.

     Өлзийт тарнийн их амгалант сүмд жил бүр Өлзийт магтаал номын их хурал, Маанийн их хурал, Ерөөлийн их хурал, Зулын их хурал зэрэг дөрвөн их хурал хурдаг.

     Их амгалант сүм нь 1998 оноос хойш гурван жил дараалан ӨМӨЗО-ы тэргүүний соёлтой шашны ажиллагааны газраар үнэлэгдэв. Өлзийт тарнийн их амгалант сүм нь Хорчины тал нутгийн олон үндэстний ард түмний ажил үйлс өөд мандан, ах дүү үндэстэн найрсаг дотно, аливаа бүхэн хөгжин цэцэглэж, амар амгалан өлзий хийморьтой, чинээлэг амьдралыг цогцлоход шинэ хувь нэмрээ оруулсаар байна. / Нийтлэлийг Ли Жылян/


1  2  3