• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 20:03:31    
Өлзийт тарнийн их амгалант сүм

Солонго сэтгүүл

     Их амгалант сүмийн хүрээний баруун хэсэг нь шашны үйл ажиллагааны газар, зүүн хэсэг нь албан контор зэрэг ажиллаж амьдрах дотуур байрын хэсэг болно. Хүрээн дэх барилгын эзлэх нийт талбай 3110 ам м, хорлын сүүдрэвчийг оролцуулаад том жижиг барилга нийт 15, үүнд Цогчин дуган, Сүмийн хаалга, Махранзын дуган, Догшидын дуган тус бүр нэг, Буддын заларсан суварга, Номын хаалгын суварга, Насан хутгийн суварга, Цагийн хүрдэн суварга тус бүр нэг, Хорлын суварга 2, Лусын сүм, Эрлэг Нуман хааны сүм, Сахиулсны сүм, Ягчасын сүм тус бүр нэг байна. Хүрээний зүүн хэсэгт лам нарын дотуур байр, зочид буудал, албан контор, гал тогоо, хоолны заал зэрэг байна.

     Өлзийт тарнийн их амгалант сүмийн гол барилга Цогчин дуган нь сүмийн хүрээний төв дунд байрлах бөгөөд бүх сүмийн хамгийн сүрлэг үзэмжит том дуган болно. Энэ дуганд ил далд есөн ес наян нэгэн тулгууртай хятад төвд хэв намбыг уялдуулсан барилга юм. Том дуганы зүүн баруун хоёр талд тус тус 1.53 м өргөн лянхуа суудал дээр саатсан галбир төрх төв ихэмсэг, сүр гэрэл цаглашгүй 2.75 м өндөр чулуун сийлмэл бурхны хөрөгтэй, зүүн дэх нь дорнын ариун биндэрьяа хорвоогийн Оточ бурхан, баруун дахь нь өрнө дахины төгс жаргалант ертөнцийн Абида бурхан ажээ. Тайваниас бэлэглэсэн том хүрэл хүлсийг хаалганы өмнө төв дунд байрлуулж, түүнд хүж зул хаа сайгүй асаалттай байдаг.

     Хүмүүс улаан хаалгаар нэвтрэн уужим саруул сүмийн хүрээнд ороход Махранзын дуган яг өөдөөс нь угтан байна. Махранзын дуганы төв дунд цагаан гантиг чулуугаар сийлэн бүтээсэн ёлхгор бүдүүн гэдэстэй Арьяавал бурхан байдаг. Махранзын дуганы төв харш нь 3 тасалга, дотогш 1 тасалга, саравч, багана нуруунд нь зураг сийлбэртэй эртний маягийн барилга юм. Энд тахиж байгаа нь дорно дахиныг сахигч Юлхорсүрэн, өмнө дахиныг сахигч Пагжайбо, өрнө дахиныг сахигч Жанмисан буюу Муу-нүдэт махранз, умар дахиныг сахигч Бисман нарын дөрвөн махранзтай. Махранзын дуганы хаалганы гадна амар амгаланг сахин хамгаалдаг хүрлээр цутгасан хос арслантай.

1  2  3