• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 20:11:29    
Хасарын судлалын шинэ бүтээл
—"Хасарын судлал" номын тухай танилцуулга

Солонго сэтгүүл

     ӨМӨЗО-ы монгол түүхийн залуу эрдэмтэн, Өвөр Монголын Үндэстний Дээд Зэргийн Тусгай Мэргэжлийн Сургуулийн профессор Б.Сайжрах, олон жилийн турш Хасар судалгааны салбарт нэгэн үзүүрт сэтгэлээр судалгаа хийж, Хятадын монгол үндэстний түүх болон монгол хэлээрх чухал сурвалж бичгүүдийг өргөнөөр ашиглаж, няхуур шинжилгээ болон гүнзгий судалгаа хийсний ачаар сүүлийн хэдэн жилд "Хасарын цадиг" (Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хороо, 1999 оны 12-р сар), "Хасарын домгийн түүхэн үндэс" (Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хороо, 2002 оны 9-р сар) болон "Хасарын үзэл санааны судлал" (Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хороо, 2002 оны 1-р сар) зэрэг эрдэм шинжилгээний бүтээлээ хэвлүүлсэн бөгөөд олон өгүүлэл нийтлүүлээд байна.

     Түүний хариуцсан улсын гүн ухаан нийгмийн шинжлэх ухааны сангийн төсөл "Хасарын судлал" нь зохиогчийн түрүүчийн судалгааг үргэлжлүүлж улам гүнзгийрүүлсэн байна. Энэхүү 360 мянган үсэг бүхий эрдэм шинжилгээний ганц сэдэвт бүтээлийг 2005 оны 6-р сард Ляонингийн Үндэстний Хэвлэлийн Хорооноос хэвлэн тараасан байна. Уг бүтээлийн хэвлэгдсэн нь Хасарын тухай судалгаа шинэ давалтад хүрч, Хятадын энэхүү судалгааны салбарын хоосон орон зайг бөглөснийг харуулж байна.

1  2  3