• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 20:11:29    
Хасарын судлалын шинэ бүтээл
—"Хасарын судлал" номын тухай танилцуулга

Солонго сэтгүүл

     Нэг. Бүх талаар танилцуулж, системтэй тодорхойлов

     Зохиогчийн үзэхээр, Хасар бол МЭ XII зууны сүүлч XIII зууны эхний Монголын түүхэн дээр нэлээд нэр нөлөө бүхий хүн юм. Тэрбээр ах Чингис хаан болон түүний үйлсэд үнэнчээр зүтгэж, Их Монгол улсыг байгуулалцаж бэхжүүлэх , Монголын нийгэм, тэрчлэн хүн төрөлхтний нийгмийн хөгжил дэвшилд давтагдашгүй гарамгай хувь нэмэр оруулсан байна. Одоогоор, Хасар болон түүний хойч үеийнхний захирч байсан харьяатын хойчис Хятадын монгол үндэстний хүн амын 2/3-ыг эзэлж байна. Хасарын түүхэнд үзүүлсэн нөлөө болон энэхүү бүтээлийн мэндэлсний бодит ач холбогдлыг үүнээс олж мэдэж болно.

     Зохиогч Хасарын тухай, түүний үйл ажиллагаа, үлгэр домог, үзэл санаа болон түүхэнд эзлэх байр зэрэг эрдэм шинжилгээний асуудлуудыг системтэй, гүнзгий судалсан байна. Уг бүтээлд дурдагдсан Хасарын тахилгын соёлын тухай эрдэм шинжилгээний үзэлт нь Хасарын судалгааг хүчтэй ахиулж, Хасарын тахилгын ордны аялал жуулчлалын соёлын баялгийг хөгжүүлэхэд эрдэм шинжилгээний үндэслэл хангаснаараа бодит ач холбогдолтой төдийгүй мөн Хасарын тахилгын ёслолыг сэргээх ажилд найдвартай үндэслэл хангасан байна.

     Хоёр. Агуулгаар баян, үзэлт нь шинэ

     Эл номын чухал агуулгад өмнөх үг, Хасарын намтар, Хасарын алдар гавьяа зүтгэл, Хасарын үзэл санаа, Хасарын үлгэр домог, Хасарын түүхэнд эзлэх байр, Хасарын тахилга зэргийг оролцуулна. Өмнөх үгэнд, Хасар судлалын монгол судлалд эзлэх байр болон гүйцэтгэсэн үүрэг, Хасар судлалын өнөөгийн тойм, хөгжлийн хандлагыг тодорхойлсон байна. Хасарын намтар судалгааны талаар, зохиогч Хасарын мэндлэх үеийн түүхэн байдал болон соёлын орчин ахуйг өгүүлж, Хасарын төрсөн, нас барсан он болон түүний төрсөн газар, нас барсан газрыг шалган нотолсон байна.

1  2  3