• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 20:11:29    
Хасарын судлалын шинэ бүтээл
—"Хасарын судлал" номын тухай танилцуулга

Солонго сэтгүүл

     Зохиогчоос Хасарын алдар гавьяа байгуулсан үйл явцыг өгүүлэхдээ, Хасарын бие дээр Хиан зориг санаа болон угсаа төрлийн ухамсар нэлээд ил байна гэж үзсэн байна. Тэрбээр Хиан зориг санаа болон угсаа төрлийн ухамсрын нөлөөн доор, өөрийн гэр бүлээ захирч, өөрийнхөө үйлсийг байгуулсан бөгөөд ах Чингис хаандаа тусалж хамаг Монгол улсыг сэргээж, Их Монгол улсыг байгуулалцан, XIII зууны "Монголчуудын цаг үе"-ийг нээсэн гэж үзжээ.

     Хасарын гавьяа зүтгэлийг өгүүлэхдээ, Хасар бол олноос оройлсон бие бялдар, хүч чадалтай байсан нь түүний Чингис хааны чухал холбоотон болох бие махбодын нөхцөл болно гэж үзсэн байна. Хасарын үлгэр домгийг өгүүлэхдээ, монгол сурвалж бичигт тэмдэглэсэн Хасарын тухай үлгэр домог болон ардын дунд дэлгэрсэн Хасарын тухай үлгэр домог нь Хасар судлагааныг гүнзгийрүүлэхэд олон арвин лавлах материал хангаж, Хасарын тухай үлгэр домгийг эмхэтгэн цуглуулах болон судлах ажлын үүрэг хүнд зам хол байсаар байна гэж зохиогч үзэв.

     Хасарын үзэл санааг өгүүлэхдээ, Хасарын үзэл санаа нь агуулгаар баян, үүнд Хасарын эзэндээ үнэнч, эв нэгдэн хамтран ажиллах болон бүх талын байдлыг харгалзах үзэл санаа, өөртөө итгэлтэй, саад бэрхшээлийг зоригтой угтан авах баатарлаг үзэл санаа, шашны үзэл санаа, цэргийн үзэл санаа зэргийг оролцуулна. Хасарын үзэл санаа цаг үеийн онцлог, үндэстний онцлог болон практикийг чухалчлах онцлогтой. Хасарын үзэл санаа Монголын эртний түүхэнд чухал байрыг эзэлдэг гэж зохиогч үзжээ.

     Зохиогч Хасарын тахилгын тухай өгүүлэхдээ, Хасарын тахилгын ордон нь Хасарын тахилгын өргөөнөөс ирэлттэй бөгөөд одоогийн байдлаар 700 гаруй жилийн түүхтэй болжээ гэж үзсэн байна. Зохиогч "Хасарын тахилгын дуу"-д Монголын түүхэн үнэнийг тусгасныг өгүүлэхдээ, "Хасарын тахилгын дуу" нь түүхэн сэдэвт эртний дуурь болохын хувьд, Хасарын түүх, Хасар болон Чингис хааны хоорондын харилцаа зэрэг эрдэм шинжилгээний цуврал асуудлыг гүйцэд харуулсан байна гэжээ.

     Нэг л үгээр хэлэхэд, "Хасарын судлал" номын хэвлэгдсэн нь монгол судлалын салбарын нэг томоохон ололт юм. Зохиогч өөрийнхөө хийсэн шинжилгээ болон баримтад тулгуурласан судалгаанаараа Хасарын судалгааг онол болон дүгнэлтийн талаар урьд өмнө байгаагүй өндөр төвшинд хүргэсэн болохоор эрдэм шинжилгээний ач холбогдол болон нөлөө цөм асар их болох нь лавтай. / Нийтлэлийг Ван Шяоли/


1  2  3