• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 16:44:50    
Жэн Хэ баруун далайгаар аялсан түүх:
600 жил уламжлагдсан Хятадын харьяат нарын яруу дурдатгал

Солонго сэтгүүл

     Жэн Хэ баруун далайд долоон удаа аялсан нь манай гаригийн алс далайд хийсэн энх тайвны аяллын гайхамшиг гэлтэй. Улсын дотоод гадаадад Жэн Хэгийн тухай судалгаа ойролцоогоор зуун жил болсон бөгөөд олон улсын эрдэм шинжилгээний симпозиум удаа дараа хуралдаж, асар олон бүтээл мэндэлсээр байна. 2005 оны 5-р сарын 17-ны өдөр Хятадын харвяат нарын уугуул нутгийн нэг болох Фүжөү хотод зохиогдсон "Жэн Хэ баруун далайгаар аялсан болон Хятадын харьяат хятад хүн" гэсэн чуулга уулзалтад Жэн Хэ болон Хятадын харьяат нарын түүх, тэд нарын өнөөгийн байдлыг анх удаа нягт уялдуулан авч хэлэлцэв. 20 гаруй улс орнуудаас хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаачдын тавьсан илтгэл нь Хятадын харьяат нарын түүхийн яруу сайхан дурсамжууд байлаа.

     Хятадын харьяат нар өргөн цар хүрээтэй өмнөд далайн орнуудад цагаачлахыг ахиулав

     Мин улсаас өмнө, хилийн чанадын олон газар нутагт Хятадын цагаачид цөөн ч гэсэн харагдах болсон юм. Жэн Хэ баруун далайгаар аялсан нь Хятадаас Зүүн өмнөд Ази хүрэх далайн замыг нээж, хилийн чанадад Хятадын нэр хүндийг бий болгож, Хятадын харьяат нар өмнөд далайн орнуудыг нээн хөгжүүлэхэд ашигтай нөхцөл хангасан төдийгүй, зарим хүмүүс нь хүрсэн газартаа үлдэн нутаглаж, тэр үедээ Хятадын шинэ харьяат нар болж, дараа нь далай дагуугийн нэн олон оршин суугчид алс далайг гатлан нүүдэллэхийг ахиулсан байна.

     Жэн Хэгийн хөлөг онгоцны анги далайн аянд мордох болон буцаж ирэхэд заавал дайрах газар болсон Фүжянь мужийн Чанлэ хотоос тухайн жилүүдэд маш олон онгоцны дархан, усчид болон эрдэмтэн чадвартан Жэн Хэгийн хөлөг онгоцны багийг дагалдан далайн аянд мордож, дараагаар нь харь улсад цагаачлан амьдрах болсон юм. Дараа нь Мин, Чин хоёр улсын үед үй олон Чанлэчүүд амьдрахын эрхээр харь улсад цагаачлан очицгоосон бөгөөд өнөөдөрийн байдлаар Чанлэ хотоос харь улсад цагаачлан амьдарч байгаа хүмүүс нэгэнт 400 мянга гаруй болжээ.

     Тайландын Хятадын худалдаачдын ерөнхий нийгэмлэгийн орлогч дарга Лю Жинтингийн хэлэхээр, Жэн Хэ баруун далайд 7 удаа аялахдаа Тайландад 4 удаа хүрч, Тайландын хааны угсааныхан болон ард түмний бишрэл хүндэтгэлийг хүртсэн байна. Дараа нь Гуандүн, Фүжянь хоёр мужийн өвөг дээдэс Жэн Хэгийн далайгаар аялсан ул мөрийг даган алсын аянд мордсон байна. XVI зуун гэхэд, Хятадын харьяат нар төвлөрөн оршин суудаг газрыг Тайландад "Найже" буюу сүүн гудамж гэж нэрлэдэг байсан бөгөөд тэр нь "Танрэньже" буюу Хятадын хотхоны анхны төрх болсон байна. Тайландын Дачэн эзэнт төрийн үед, Тайландчуудыг харийн хүмүүстэй гэрлэхийг хориглосон боловч хятад хүнтэй гэрлэхийг хориглодоггүй байжээ. Ийм онцгой бодлого хэрэгжүүлсний үр дүнд Хятад болон Тайландчууд гэрлэж төрүүлсэн үр хүүхэд улмаар олширч, XVI зууны дунд үе гэхэд Тайландын том хотуудын хүн амын 1/4 –ийг эзлэх болсон байна. Үүнээс хойш үе дамжин өсч үржээд, одоогийн Тайландад байгаа хятад хүний оновчтой тоог бүртгэхийн аргагүй болсон бөгөөд хятад удамтай Тайландын иргэнийг магадлан тогтооход бэрхтэй болжээ. Хятадын харьяат нар дэвшилтэт үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл болон технологийг авч очоод, Тайландчуудтай хамтаар зовлон жаргалаа хамтатган, улмаар каучукийн хүрээлэн, нишингийн хүрээлэн зэргийн эзэд бололцож, үндэс хатган нутагласан байна.

     Жэн Хэгийн хөлөг онгоцны баг хүрсэн газар болгонд тухайн нутгийн элитийн давхаргатай нягт харилцдаг байсан бөгөөд заримдаа бас Мин улсын хаанд алба барих элчийг дагуулан буцдаг байжээ. Одоо ч гэсэн өмнөд далайн олон газарт Жэн Хэгийн ул мөр туйр, үлгэр домог, хөшөө дурсгалыг хадгалсан газрууд маш олон байна. Жэн Хэ баруун далайд аялсан нь адил бус үндэстэн ястан, адил бус шашин шүтлэгийн уялдан нийлэхийг ахиулж, Хятадын соёл иргэншлийг дэлгэрүүлж, Хятад орон болон Зүүн өмнөд Азийн орнууд үеийн үед эв найрамдалтай орших "улаан тууз"-ыг холбосон юм.

1  2  3