• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 16:44:50    
Жэн Хэ баруун далайгаар аялсан түүх:
600 жил уламжлагдсан Хятадын харьяат нарын яруу дурдатгал

Солонго сэтгүүл

     Семаранг— өнө мөнхийн дурсамж

     Жэн Хэ алс далайн хөлөг онгоцны багаа удирдан аялсан өмнөд далайн орон нь 600 гаруй жилийн хувьсал, харимтлууллаар, нутгийн хүмүүсийн оюун санаанд Хятадын "Соёл—Жэн Хэ" болон төлөвшсөн байна.

     Индонезийн Ява арал дээр орших Семаранг хот нь Явын гурван том хотын нэг болно. Саньбао тайган Жэн Хэг дурсгахын тулд ингэж нэрэлсэн байна. Тайваний зарим эрдэмтний үзэхээр, Жэх Хэгийн хөлөг онгоцны баг 6 удаа Ява аралд хүрэхдээ Семаранг хотод 2 удаа очжээ. Танилцуулснаар, тухайн үед тэндэх нутгийг хөгжүүлээгүй, ядаж нэр ч үгүй байжээ. Жэн Хэ очсоны дараа, үй олон Хятадын харьяат нар тэнд очиж амь зуун суурьшиж, аажмаар Семаранг хотыг хөгжин цэцэглэсэн далайн худалдааны төв гарам болгоход хятадууд баларшгүй гавьяа зүтгэл гаргасан байна.

     Тэндэхийн хятадууд Жэн Хэгийн өршөөл энэрэлд багтаж тэр газар амар тайван аж төрөн суурьшсаныгаа дурсан санах зорилгоор, 1724 онд Саньбао гүнгийн сүм байгуулж, 200 гаруй жил тасралтгүй хүж асаан тахилга үйлдэж шүтсээр ирсэн бөгөөд тэнд мөн Саньбао агуй, Саньбао худаг байдаг нь алсаас хүрэлцэн ирэх жуулчдын заавал ч үгүй хүрдэг газар болсон байна. Олон жилийн турш мянга мянган Хятадын харьяат нар болон Хятадын иргэд Саньбао сүмд бараалхан мөргөсөөр ирсэн бөгөөд тэд нарын олонхи нь хятад хэлээ мартсан ч гэсэн үнэнч хичээнгүй мөргөн даатгаж, Жэн Хэг туйлаар бишрэн хүндэтгэж буйгаа илтгэдэг байна.

     Жэн Хэ уг нутгийн эрэг дээр гарсан тэр өдрөөс одоог хүртэл жил бүр түүнд хүндэтгэл үзүүлэх ёслол үйлдэж, хот даяар баярын уур амьсгалаар бялхдаг байна. Нэн сонирхолтой нь, жагсаал цуглаанд оролцогсод хэнгэрэг цангаа дэлдэж, хятад хүний район болох Дажюесы хийдээс мордон Саньбао агуй хүрч, маргааш нь Саньбао агуйд дахин цугларч жагсан буцаж, Саньбао гүнг Дажюесы хийдийн дайллагад урьж оролцуулаад дахин Саньбао агуйд нь хүргэж өгдөг юм гэнэ. Нааш цааш салалгүй дагалдан тосч хүргэдэг хайр сэтгэл хэдий зузаан болохыг юун өгүүлэх билээ.

     Мандсан үеийн аугаа арга хэмжээ хожмын хүмүүсийг соён гэгээрүүлсээр

     Жэн Хэ баруун далайгаар аялсан нь энх тайвны гадаад харилцааг эрхэмлэж, "Түмэн улстай эелдэн хөршилж", "Дэлхий ертөнцийн эв найрамдлын төлөө хамтран зүтгэх"-ийг зорьсон нь өрнө дахины хүчирхэг гүрнүүдээс шал өөр юм. Хэдийгээр Жэн Хэгийн онгоцны баг нь тухайн үедээ дэлхийд хамгийн хүчирхэг байсан ч тэрбээр "Далайн эзэрхэгч" болоогүй, болохыг ч хүсээгүй, түрэмхийлэн эзлэх, тонон дээрэмдэх ажиллага явуулаагүй, зөвхөн дорно өрнөдийн харилцааг тогтоох энх тайвны элч байсан. Буцаж ирэх болгон харь улсын элч нарыг дагуулж ирдэг байсан бөгөөд хамгийн олон үедээ мянга гаруй хүн байжээ. Зарим нь бэлэг өргөн алба барихад Мин улсын Чэнзү хаан мөн хариу бэлэг өгч буцаадаг байжээ. Жэн Хэ баруун далайгаар аялсан нь "Харь улсыг цэргийн сүрээр дайлсан" явдал огт биш, Хятадын үндэстнүүд бол энх тайванг хүндэтгэдэг үндэстэн болохыг түүх гүйцэд гэрчилж байна.


1  2  3