• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 16:44:50    
Жэн Хэ баруун далайгаар аялсан түүх:
600 жил уламжлагдсан Хятадын харьяат нарын яруу дурдатгал

Солонго сэтгүүл

     Африк тивд мөн "Жэн Хэгийн тосгон"-тай

     28 жилийн хугацаа зарцуулж 7 удаа баруун далайгаар аялсан аугаа энэ арга хэмжээ нь хүн төрөлхтний алс далайгаар аялах цаг эринийг нээсэн юм. Дагалдан яваа хүмүүс нь хамгийн олондоо 27 мянгыг хэтэрч, хөлөг онгоцны тоо 200 гаруйд хүрч байлаа. Тэд нар Зүүн өмнөд Ази, Энэтхэгийн далай болон Африк тивийн зүүн хэсгийн хэдэн арван улсад хүрсэн байна. Эрдэмтнүүдийн үзэж буйгаар, тэд нар Сайн итгэлтийн хошууг тойрон Атлантын далайгаар аялж, онгоцны баг буюу төөрч салсан онгоцнууд нь Америк тив, Австралид хүрсэн байж болзошгүй юм байна.

     Жэн Хэгийн эрдэнэт онгоц чухам хэдий хол аялсан бол? Африк тивийн Хятадын энх тайвнаар нэгдлийг ахиулах нийгнмлэгийн дарга Е Бэй-Ян Африк тив дэх "Жэн Хэгийн тосгон"-ы үлгэрийг танилцууллаа. Кени улсын Ламу олтригт Патай нэртэй нэгэн арал байдаг. 598 жилийн өмнө Жэн Хэгийн хөлөг онгоцны багийн нэгэн төөрсөн онгоц зол бусаар далд хаданд мөргөн живэхэд онгоцон дээрх хэдэн зуун хүн жижиг онгоцонд хуваагдан сууцгааж эрэг дээр гараад авч яваа шаазан эдлэл болон торго дурдангаараа тэндэхийн хүмүүсээс хүнсний зүйл сольж амьдарсан байна. Тэд нарын нэг хэсэг нь Патай тосгон, 260 хүн нь умар зүгийг чиглэн аялж Ши-Ю тосгонд хүрч, зарим нь нутаг буцах горьдол өвөрлөн зүүн Африкийн далайн эрэг дагуу тэнүүчлэн явсаар цөхөрлийн эцэст тэндэхийн охидтой гэрлэсэн гэнэ. Одоо ч гэсэн Малинди болон Монбатод тэд нарын хойчис амьдардаг ажээ.

     Патай арал дээрх Патай тосгонд одоо гуравхан хятад өрх байх бөгөөд гэр барилга нь Хятад барилгын онцлогтой, бүр хос хаалгатай модон үүдтэй ажээ. Арал дээрх нөгөө нэг Ши-Ю тосгоныг мөн хятадууд байгуулсан бөгөөд тэр нэр нь дээдсийнхээ баруун далайд аялж яваад осол тохиолдож цагаачид болсныг тусгасан юм байна. Одоо байгаа хэдэн өрх хятад удмын айлуудаас нэг нь тухайн нутагтаа ганцхан хятад маягийн хүрээ хэрэмтэй, бас нэг нь хятад эмнэлгийг бага зэрэг гадарладаг, суух гэртээ шавар ханзтай, дамнуураа ус дамнаж, гурилын ганжингаар наргилын гурил элддэг заншилтай байдаг. Эдгээр нь тухайн нутагт ерөөс өөр байдаггүй ажээ. Нөгөө нэг Шанжя тосгоны хятад хүн цөмөөрөө өөр газар нүүдэллэн явцгааж, хятад удмын хүмүүс алга болсон боловч, тосгоны нэрт эмч нь мөн хятад эмнэлгийн массаж, бумбадах зэргээр эмчилгээ хийж, гааг цайд хийж гүйлгэхийг анагаадаг нь эрт дээр үед уг тосгонд оршин сууж байсан хятадуудаас сурч мэдсэн гэдэг. Эдгээр нь бүр Африк тивийн хятад хүмүүсийн ул мөр болох бөгөөд дээш мөрдвөл Жэн Хэ баруун далайд аялснаас улбаатай юм.

1  2  3