• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 16:20:36    
Хятадын гэр бүл: уламжлалаас орчин үе тийш шилжиж байна

Солонго сэтгүүл

     2005 оны 5-р сарын 15 өдөр бол 11 дэх "Олон улсын гэр бүлийн өдөр" юм. XX зууны 80-аад оноос хойш, дэлхийн гэр бүлийн тоо огцом нэмэгдэж, гэр бүлийн цар хүрээ улмаар багасч, хүмүүсийн гэр бүлийн ойлголт өөрчлөгдөн, нийгэмд асар их цохилт өгч, дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг ихээхэн татах болов. Хятадын гэр бүл сүүлийн жилүүдэд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

     Гэр бүлийн цар хүрээ бага, бүтэц цомхон, загвар олон янзын болж байгаа нь Хятадын орчин үеийн гэр бүлийн гол онцлог болов.

     Хятадын уламжлалт гэр бүлийн загвар ердийн байдалд хамгийн цөөндөө эр эм болон хүүхэд гэсэн хоёр үеийн хүмүүсийг оролцуулах бөгөөд гурав дөрвөн үеэрээ, тэрчлэн таван үеэрээ хамт амьдардаг үзэгдэл түгээмэл байсан, иймэрхүү том гэр бүл нь ихээхэн хүндэтгэгдэж, "гэр өрх тусгаарлан суух" явдал харин ичгүүртэй үйл ажиллагаа хэмээгдэж байсан билээ гэж мэргэжилтнүүд тэмдэглэж байна.

     Харин, нийгмийн дэвшил болон цаг үеийн өөрчлөлтийн дагуу, Хятадын уламжлалт гэр бүлийн цар хүрээ, бүтцэд цөм өөрчлөлт гарсан байна. Гэр бүлийн цар хүрээ бага, бүтэц цомхон, загвар олон янзын болж байгаа нь Хятадын орчин үеийн гэр бүлийн гол онцлог болсон байна. Өөрчлөлт шинэчлэлтээс хойш, бүтэц будлиантай, цар хүрээгээр их байсан уламжлалт том гэр бүл нь нийгмийн үйлдвэрлэл, амьдралын арга хэлбэрийн өөрчлөлтөд зохицохын тулд бүтэц цомхон, цар хүрээгээр харьцангуй бага гэр бүлийн загвар тийш аажмаар шилжих боллоо.

     Бээжин Их Сургуулийн өндөр настнуудын эрүүл мэнд, гэр бүл судлалын төвийн Жан Вэньжюань пос докторын хэлэхээр "Өнгөрөгч зууны 80-аад оны сүүлчээс хойш, Хятадын гэр бүлийн цар хүрээ багасах хандлага илэрч, эцэг эх, хүүхэд гэсэн бүтэцтэй гэр бүл нэлээд их хувийг эзэлж байв. Шинэ зууны босгыг гишгэснээс хойш, ганц биет өрх, нэг үеийнхний өрх болон үе алслан хамт амьдардаг өрх түргэн хурдтай өсч, эцэг эх, хүүхэд гэсэн бүтэцтэй гэр бүлийн тоо мэдэгдэм цөөрсөн байна. Бүртгэлээр, 1990 онд нэг үеийнхний өрх, эцэг эх, хүүхэд гэсэн бүтэцтэй өрх, хоёр үеэрээ амьдардаг өрх тус бүр 13.52, 67.27 ба 67.5 хувь байв. 2000 онд, нэг үеэрээ амьдардаг өрх, эцэг эх, хүүхэд гэсэн бүтэцтэй өрх, хоёр үеэрээ хамт амьдардаг өрх тус бүр 22.28, 55.86 ба 56.83 хувь болсон байна.

1  2  3