• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 16:20:36    
Хятадын гэр бүл: уламжлалаас орчин үе тийш шилжиж байна

Солонго сэтгүүл

     Ажиллах хүчний чөлөөтэй шилжилт болон гэрлэлт, гэр бүлийн ойлголтод өөрчлөлт гарсан нь гэр бүлийн загвар өөрчлөгдөх гол шалтгаан болов.

     Холбогдох мэргэжилтнүүдийн үзэхээр, Хятадын зах зээлийн эдийн засгийн нөхцөлд, аж үйлдвэржилтийн үйлдвэрлэл болон орчин үеийн амьдрал, ялангуяа газар тариалангийн бус аж үйлдвэрийн түргэн хурдтай хөгжил болон тариачид хот орж ажил эрхлэх болсноос ажиллах хүч чөлөөтэй шилжихийг шаардах болов. Харин хэдэн үеэрээ хамт амьдардаг том гэр бүлийн загвар, өндөр настан, өвчтэй, тахир дутуу хүмүүсийн чирэгдэл нь эдийн засгийн хөгжил болон хувь хүний дэвшилд ашиггүй байдаг. Иймээс, цомхон бүтэцтэй, шилжихэд авсархан жижиг гэр бүл нь хүмүүсийн хөөцөлдөх зорилт болсон байна.

     Гэрлэлт гэр бүлийн ойлголтын өөрчлөгдсөн нь Хятадын гэр бүлийн цар хүрээ, бүтэц болон хэлбэр өөрчлөгдсөний бас нэгэн шалтгаан болно. Хятадын хотжилт болон орчин үеийн бүтээн байгуулалтын ахилтын дагуу, хувь хүний үнэ цэнэ болон амьдралын жаргал цэнгэлийг хөөцөлдөх зорилгоор идэвхи бус байдлаар гэрлэхгүй хүмүүс олдохоос гадна ганц биеэр амьдрах, гэрлэхээ хойшлуулах хүмүүс улмаар олширч, төрөлт буурч байна. Үүнээс гадна, гэрлэхгүйгээр хамт амьдрах үзэгдэл олширсон нь ч гэр бүлийн уламжлалт хэлбэрт цохилт болж байна.

     Нийгмээс үр хүүхэд нь дэргэд нь байдаггүй, өндөр настангуудын гэр бүл болон гоонь, бэлбэсэн, өнчин, ганцаар суудаг гэр бүлийг харгалзаж, өндөр настангуудад нэн их материалаг тусламж болон оюун санааны халамжлал олгох шаардлагатай байна.

     Гэр бүлийн бүтэц цомхтон, цар хүрээ багасч байгаагийн улмаас үр хүүхэд нь дэргэд нь байдаггүй өндөр настангуудын гэр бүл болон гоонь, бэлбэсэн, өнчин, ганцаар суудаг гэр бүлийн тоог нэмэгдүүлсээр байна. Үүний зэрэгцээ, хижээл залуучууд амьдралын дарамт хурцдах, амьдралын арга хэлбэрийн өөрчлөлтийн улмаар, тэд нарын эцэг эхээ асран тэжээх арга хэлбэрийг адил бусаар ойлгох болж, эргэж үзэх буюу мөнгө төгрөгөөр дэмжих хэлбэрээр эцэг эхээ туслах болж байна. Ийнхүү, өндөр настангуудын амьдралд ганцаардал, бохимдол, санаа зовох мэтийн санаа сэтгэл тааламжгүй байдал байн дахин үүсдэг болов. Хөдөө тосгонд, өндөр настан хэзээ нэгэн өдөр хань ижлээсээ хагацах буюу хөдөлмөр тэнхээгээ алдах юм бол, амьдрал нь хүндрэлд орж, түшиг тулгуургүй болж хямрал нүүрлэх болно.

1  2  3