• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 16:20:36    
Хятадын гэр бүл: уламжлалаас орчин үе тийш шилжиж байна

Солонго сэтгүүл

     Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр, гэр бүл нь хүмүүст оюун санааны талаар амар амгалан байх, нийгэм, соёлын харилцааг бэхжүүлэх болон хойч үеийнхний эрүүл энхээр өсөн бойжихыг ахиулах зэрэг олон талаар бүр чухал үүрэг гүйцэтгэж байна. Ийнхүү, гэр бүл нэг бүрийг халамжлах, ялангуяа үр хүүхэд нь дэргэд нь байдаггүй өндөр настангуудын гэр бүл болон гоонь, бэлбэсэн, өнчин, ганцаар амьдардаг гэр бүлийг халамжлах, өндөр настангуудад нэн олон материалаг тусламж болон оюун санааны халамж олгох, өндөр настангуудын бие сэтгэлийн эрүүл мэнд байдлыг ахиулах бол эв зохицолт нийгмийг байгуулахад дутагдаж боломгүй хүчин зүйл болно. 1989 оны 12-р сарын 8-д НҮБ-ын ХХХХIV ассамблейгаас 1994 оныг "Олон улсын гэр бүлийн жил" болгохоор батлав. 1993 оны 2-р сард, НҮБ-ын Нийгмийн Хөгжлийн Зөвлөл 1994 оноос эхлэн, жил бүрийн 5-р сарын 15-ны өдрийг "Олон улсын гэр бүлийн өдөр" болгон зарласан байна. НҮБ-ын эдгээр арга хэмжээ нь дэлхийн хамтын нийгэмлэг орчин үеийн гэр бүлд оршиж байгаа асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулах, хүмүүсийн амь нас болон хайраараа халуун бүлээн гэр бүл байгуулахыг дэмжихэд чиглэгдсэн байдаг.

     Хятадын Засгийн Газар өндөр настны асуудалд дээд хэмжээгээр анхаарал хандуулсаар ирсэн билээ. 2001 оны 8-р сард Төрийн Зөвлөлөөс "Хятадын өндөр настны үйлсийн хөгжлийн 'Х.5' жилийн төлөвлөгөөний программ ( 2001—2005 он)"-ыг хэвлүүлэн тараав. Иргэний Хэрэг Эрхлэх Яам 2002 оноос эхэлж хэрэгжүүлсэн "Шингуан төлөвлөгөө" бүх Хятадын 600 гаруй дунд жижиг хотод амжилттай хэрэгжиж байна. 2003 онд, бүх Хятадын Өндөр настны хэрэг эрхлэх алба болон Шинжлэх Ухаан Технологийн Яам зэрэг байгууллага хамтран өндөр настай сэхээтэн баруун бүс нутгийн хөгжилд тусламж үзүүлэх "Өтлөө насны арга хэмжээ"-г зохион байгуулж, өндөр настангуудад ажлын байраар хангасан төдийгүй, мөн баруун бүс нутгийн хөгжлийг түргэтгэхэд оюун ухааны баялаг нийлүүлсэн байна. Ойлгосноор Жянсү, Шаньдүн, Аньхүй, Шааньши зэрэг газрын өндөр настангаа асран тэжээх маргаантай гэр бүлд "Гэр бүлийн өндөр настангаа асран тэжээх тухай хэлэлцээ" байгуулах дүрмийг хэрэгжүүлж, гарын үсэг зурсан хэмжээ 85 хувьд хүрсэн байна.


1  2  3