• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 17:02:56    
Нү үндэстэн

Солонго сэтгүүл

     Нү эндэстэн бол Хятадын хүн ам цөөнтэй, олон үндэстний үг хэлийг хэрэглэдэг үндэстний нэг болно. 2000 оны хүн амын тооллогоор 28.8 мянган хүн амтай байсан бөгөөд голдуу Нүжянгийн Лисү Үндэстний Өөртөө Засах Жөүгийн Гүншаний Дүлүнгийн Нү Үндэстний Өөртөө Засах Шянь, Фүгүн шянь, Лүшүй шянь болон Ланьпингийн Бай, Пүми Үндэстний Өөртөө Засах Шяньд оршин суудаг. Нүжянмөрний зүүн эрэг нь Билүөгийн цаст уул, баруун эрэг нь Гаолигүншань уул болно. Нү үндэстний дийлэнх олонхи нь далайн төвшнөөс 1500—2000 м өндөр өргөгдсөн уулын бэлийн дэнжин дээр оршин аж төрдөг. Тэндэх аж төрөх орчин ахуй нь тааруу, газрын баялаг хомс байдаг болохоор нү үндэстэн ердийн байдалд цусан төрлийн холбоогоор нэгж болгосон тосгонд аж төрдөг байна.

     Нүчүүдийн гарал үүсэл нь туйлын будлиантай. Өнөөгийн нүчүүд өөрийгөө "Алүн", "Анү", "Нүсү" болон "Рөүрүө" гэсэн 4 салбараас бүрдсэн гэж үздэг байна. Ланьпин, Фүгүн зэрэг газраас илрүүлсэн эртний хүн төрөлхтний туйраас үзэхэд, 3, 4 мянган жилийн тэртээ Нүжянмөрний хавиар хүн төрөлхтөн оршин амьдарч байсан улбаатай. Хэдэн мянган жилийн турш, нүчүүд "Дорно дахины том хавцал" гэгдсэн Нүжянмөрний хавцалд үе улиран аж төрсөөр ирсэн бөгөөд дараачаар төлөвшсэн ах дүү үндэстнүүдтэй хамтаар Нүжянмөрөн хавийн энэхүү гайхамшигт баян тансаг нутгийг эзэгнэн хөгжүүлж, өөрийн гэсэн өвөрмөц түүх соёлоо бүтээсэн бөгөөд бүтээсээр ч байна.

1  2  3