• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 17:02:56    
Нү үндэстэн

Солонго сэтгүүл

     Гаолигүншань уул, Билүөгийн цаст уулын ойд маш олон зүйлийн ховор үнэт амьтан ургамал байна. Энд хэдэн зуун төрөл зүйлийн амьтан байх бөгөөд хамгаалалтад авсан амьтад гэхэд л 78 төрөл байна. 1949 оноос хойш Нүжян нутгийн ашииглаж байгаа болон тарьж ургуулсан эмийн ургамал 100 гаруй төрөл болжээ. Амьтан ургамлын асар их баялаг нь нү үндэстний ард түмэнд оршин аж төрөх нөхцөл хангасан байна. Нүжянгийн геологийн онцлогоос шалтгаалж, газрын хэвлийд нь асар их баялагтай юм байна. Ашигт малтмалууд нь цагаан тугалга, хар тугалга, шороон алт, болор зэрэг байна. Үүнээс зарим ашиигт малтмалын нөөц нь асар их төдийгүй чанар нь ч маш сайн юм байна. Одоогоор Нүжянгийн жилийн болор олборлолт хэдэн зуун тонн хүрдэг бөгөөд хамгийн том ширхэг нь150 гаруй кг хүрдэг байна.

      Нүчүүдийн гол хүнс нь эрдэнэ шиш, мөн цагаан будаа, гурвалжин будаа, арвай, улаан буудай, наримыг туслах хүнс болгодог. Нүжянгийн хавцалд хур тундас их, цаг агаар нь чийг ихтэй болохоор хаврын улирлаас өвлийн улирал болохоос өмнөх хугацаанд хорхой шумуул ихтэй байдаг. Байгалийн энэхүү хүнд хэцүү аж төрөх нөхцөлд нүчүүдийн эрэгтэй эмэгтэйчүүдийн олонхи нь архи тамхинд дуртай. Олон хүчин зүйлээс шалтгаалж, тэд нарын үр тариа боловсруулах багаж нь голдуу модон нүдүүр байсан бөгөөд чулуун тээрэм хэрэглээд төдий их удаагүй юм байна. Нү үндэстний орон сууц нь доороо хөндий модон барилга болно.

     Үйлдвэрлэлийн хүчний хөгжлөөс шалтгаалж, тэд нар зөвхөн урт богино нь адил бус модон багана буюу чулуугаар орон сууцынхаа суурийг тэгшилдэг. Энэ нь суурийг ухаж тэгшлэхээс цаг, хүч хэмнэдэг байна. Нөгөө талаар, шал нь газраас зайдуу байдаг нь газрын чийг хүний биед сөрөг нөлөөлөхийг багасгаж, хорт могой зэрлэг араатны дайралтаас сэргийлдэг байна. Үүний зэрэгцээ орон сууцынхаа доод талд гэрийн тэжээврээ хорих нь ариун цэвэр биш ч гэсэн чийгээс сэргийлэх төдийгүй гэрийн тэжээврийн аюулгүй байдлыг ч хамгаалж чаддаг юм байна. Нүчүүдийн орон сууц нь цөмөөрөө цонхгүй буюу зөвхөн хэдэн жижиг нүхтэй, айл болгон зуухтай байдаг.

     Зуух нь нүчүүдийн үе улиран амьдарч, дулаалах, оройдоо гэрэлтүүлэг хийх газар болох бөгөөд хэрэг зөвдөх, үндэстний соёлоо уламжлах дуган, цэнгээний газар юм байна. Тэд нар олонхи цагаа энд өнгөрөөдөг болохоор зуух нь хичнээн чухал болохыг ойлгож болох юм. Нүчүүдийн орон сууцын хамгийн гол чадавхи нь салхи борооныг халхалж, зэрлэг араатнаас сэргийлэх зориулалттай болохоор орон сууц нь намхан, цоожилдоггүй бөгөөд хашаа хороо гэж байдаггүй. Олонхи орон сууцны хаалга нь зүүн тийш, дээш буюу өндөр сүрлэг уулын оргил өөд ханддаг байна. Нүчүүдийн соёлд эдгээр зүг чиглэл нь цөмөөрөө өлзий дэмбэрэлтэй зүг чиглэл болох юм байна. Нү үндэстний ард түмний аж амьдралын төвшин тасралтгүй дээшлэхийн дагуу, тэд нарын цөөн хэсэг нь баяжиж, автозам тавьж, орон сууц барих технологи уламжлагдсанаас тоосго модон бүтэц, тоосго бетон бүтэцтэй орон сууц баригдах болжээ.

1  2  3