• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 17:02:56    
Нү үндэстэн

Солонго сэтгүүл

     Нүчүүдийн гэр бүл нь эцэг эх болон гэрлээгүй үр хүүхдээс бүрэлддэг байна. Эцэг нь гэртээ хаан, эмэгтэй нь захирагдах байрд байдаг байна. Эрэгтэйчүүд гэрлэсний дараа эцэг эхийнхээ гэрийн хажууд шинэ орон сууц барьж нэг эхнэртэй байх ёст жижиг гэр бүлийн амьдралтай болдог. Шинэ гэрлэсэн эр эм хоёр хэдийгээр эцэг эхээсээ тустаа сууж байгаа ч үйлдвэрлэл амьдралдаа мөн эцэг эх болон бүхийл гэр бүлтэйгээ хамтаар тариалж, бие биеэ харилцан дэмжих үүрэгтэй. Үүгээрээ эцэг эх болон гэр бүлийн цусан төрлийн хэлхээ холбоогоо хадгалдаг байна. Заншил ёсоор, ердийн байдалд отгон хүү нь гал голомтоо сахиж, эцэг эхтэйгээ хамт сууж, эцэг эхээ асрах үүрэг гүйцэтгэдэг. Мөн газар, мал, орон сууц зэрэг өвийг залгамжлах давуу эрхтэй бөгөөд бусад хүүхэд нь өмч хуваахад зөвхөн тун цөөн эд хөрөнгө хувааж олдог байна.

     Нүчүүдэд нэгдэлтэй шашин шүтлэггүй, эртний нүчүүд цөмөөрөө дээд эртний шашин шүтлэгтэй байв. Дараа нь Буддын шашин, Католик шашин, Христосын шашин уламжлагдан орж ирэхийн дагуу хэсэг нүчүүд энэ гурван шашныг шүтэх болжээ. Нүчүүд бол халуумсаг, цайлган, найр талыг их хүндэтгэдэг зочинсог үндэстэн юм. Тэд нарын дунд мөн уламжлалт ёс суртахууныг хадгалагдсаар бөгөөд зан заншил нь туйлын борогжуун байдаг. Өндөр настайчууд бол нүчүүдийн соёлыг уламжлуулан залгамжилж, түгээн дэлгэрүүлэх гол хүчин мөн. Иймээс, өндөр настай хүн буюу өөрөөсөө нас ахимаг хүмүүстэй харилцахад маш даруу хичээнгүй ханддаг.

     Нүчүүдийн ардын аман зохиолын төрөл хэлбэр маш олон, агуулгаар маш баян байдгаараа Хятадын үндэстнүүдийн гэрэл цацрангуй соёлын эрдэнэсийн санг баяжуулсан байна. 1988 онд хэвлүүлсэн "Нү үндэстний ардын аман зохиол" болон 1989 онд хэвлүүлсэн "Фүгүн шяний ардын аман зохиолын түүвэр" хэмээх хоёр бүтээл нь нү үндэстний ардын аман зохиолын хөгжилд идэвхтэй ахиулах үүрэг гүйцэтгэсэн байна. Нэн бахархмаар зүйл гэвэл нү үндэстний зарим ардын аман зохиолчид бас уран зохиол зохион бүтээх ажилд идэвхтэй хүчин зүтгэл гаргаж байгаа явдал юм. 1996 онд хэвлүүлсэн нү үндэстний зохиолчдын өгүүллэгийн түүвэр—"Хараал зүхлийн түүвэр" нь Хятадын үндэстний цөөнхийн уран зохиолын хоосон орон зайг бөглөсөн бөгөөд нү үндэстний зохиолчдын уран зохиол бүтээх цаг үе хүрч ирснийг харуулж байна.

     Нүчүүд гурван жил тутамд нэг удаа цагаан сар өнгөрдөг байснаа дараа нь бусад үндэстний нөлөөгөөр нэг жил нэг удаа цагаан сар өнгөрөх болжоо. Тодорхой цаг нь шинэ жил болон цагаан сарын урдуур хойгуур гэсэн ялгаатай байсан гэж уламжлан ярилцдаг. Цагаан сарын хугацаанд, өндөр настайчууд зуухны хажууд суугаад архидан дуу дуулж, залуучууд нь нум сум харван, бөх барилдан, өлгий сандал тоглож, хуур хуурдан бүжиглэцгээдэг.


1  2  3