• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 17:15:55    
ӨМИС-ийн угсаатны зүйн музей

Солонго сэтгүүл

     ӨМИС-ийн угсаатны зүйн музей 2004 оны 8-р сарын 17-нд "ӨМИС-ийн монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний IV симпозиум"-ын нээлтийн ёслолын үеэр ашиглалтад орсон юм. Уг музей 3 давхар, барилгын эзлэх талбай 4400 ам м, үүнд үзэсгэлэнгийн талбай нь 1200 ам м. Дэлгэн үзүүлж байгаа үндэстний зан үйлийн биет зүйлсийн агуулга нь монгол үндэстний улс төр, эдийн засаг, үйлдвэрлэл, амьдрал, соёл, урлаг, шашин шүтлэг зэрэг олон салбарыг хамарч, сургалт, эрдэм шинжилгээ хийгээд урлаг сонихох маш их үнэ цэнэтэй юм. Ялангуяа нийгмийн аж амьдрал улмаар орчин үеийг чиглэн хөгжиж, үндэстний зан үйлтэй холбогдох биет зүйлс бидний амьдралаас аажмаар холдон арилж байгаа өнөөдөр, эдгээр нь нэн ховор үнэтэй болж байгаа билээ.

     Музейн 1-р давхрын "Монгол хүн талтайгаа" үзэсгэлэнгийн зааланд уламжлалт монгол гэр, хасаг тэрэг, уурга зэрэг үйлдвэрлэл, амьдралын багаж хэрэгслээр нүүдлийн амьдралын нөхцөлд амьдарч байсан эгэл жирийн малчдын гэр бүлийн үйлдвэрлэл, амьдралын байдлыг харуулсан байна. Тал нутгийн үзэсгэлэнг харуулсан хана болон яруу сонсголонтой хөгжмөөс тойрон үзэгчдэд тал нутгийн өнгөрсний "Тэнгэр огторгуй цэнхэртэж, тэнэгэр тал униартсан" сайхан үзэмжийг ойлгож болно. Үндэстний уламжлалт нүүдлийн соёл иргэншлийг тусгасан кино нь тойрон үзэгчдэд үндэстний зан үйлийн биет зүйлсийг хийж бүтээж байгаа явц хийгээд түүний тодорхой хэрэгцээг дүрслэн харуулсан байдаг.

1  2  3