• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 17:15:55    
ӨМИС-ийн угсаатны зүйн музей

Солонго сэтгүүл

     2-р давхрын "Монгол морь эзэнтэйгээ" үзэсгэлэнгийн заал бол уг музейн гол хэсэг болно. Заалын зүүн ханын "Их Монголын эзэнт гүрний зураг" нь Чингис хаан болон түүний залгамжлагчдын байгуулсан нэгдсэн их Юань улс болон нутаг дэвсгэрээ өргөтгөн, Ази Европыг дамнасан Их Монголын эзэнт гүрнийг байгуулах гадагш дайлах дайны үеийн монгол цэргийн тухайн үеийн урагш давшсан маршрут болон байлдан дагуулсан нутаг дэвсгэрийг дэлгэн үзүүлж, үзэгчидэд ХIII зууны их Монголын эзэнт гүрний сүр хүчнийг үзүүлэн таниулж, ХIII зууны үеийн монголын түүхийг ойлгуулах түүхэн гэгээвч болсон байна.

     2-р давхарын үзэсгэлэнгийн зааланд монгол үндэстэн урт хугацааны турш, нүүдлийн амьдралын нөхцөлд бүтээж хэрэглэж байсан үндэстний зан үйлийн биет зүйлсийг дэлгэн үзүүлжээ. Буурал түүхийг туулсаар үлдэж хоцорсон биет зүйлсүүд нь морьт үндэстний өнгөрсний үйлдвэрлэл, амьдралын түүхэн зургийг харуулж, үзэгчдэд тал нутгийн өнгөрсний гайхамшигт үлгэр домгийг тоочин өгч байна. Уг үзэсгэлэнгийн заал нь өвөг дээдсийн өв үлдэгдэл, эмээлт морины засал чимэглэл, үйлдвэрлэлийн хэрэгсэл, амьдралын багаж хэрэгсэл, өмсөх хувцас, соёл цэнгээн, анагаах ухаан эрүүл мэнд, шашин соёл зэрэг нийт 8 хэсгээр бүрэлдсэн байна.

     Музейн 3-р давхар нь "Түүхийн үзэсгэлэнгийн заал", "Түр үзэсгэлэнгийн заал" гэх 2 хэсгээр бүрдэнэ.
"Түүхийн үзэсгэлэнгийн заал"-анд голдуу умардын үндэстнүүдийн түүхтэй холбогдох археологийн олдвор зэргийг дэлгэн үзүүлдэг.

1  2  3