• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 17:15:55    
ӨМИС-ийн угсаатны зүйн музей

Солонго сэтгүүл

     "Түр үзэсгэлэнгийн заал" бол бүх төрлийн түр үзэсгэлэн зохион байгуулах заал болно. Уг заалын эзлэх нийт талбай нь 300 ам м. Энэ зун энд "Үндэстний ардын гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн" зохион байгуулж, мөн жуулчдад үндэстний гар урлалын бүтээгдэхүүн худалдах үйлчилгээ хангадаг байна.

     Үндэстнийхээ шилдэг уламжлалт соёлыг хамгаалан, өвөлж, хөгжүүлэхийн тулд ӨМИС-иас "Угсаатны зүйн музей"-н бүтээн байгуулалтыг төрийн том чухал бүтээн байгуулалтын төсөл болох "ХХI зуунд 100 их сургуулийг төрөөс дэмжих төсөл"-д хамруулсан байна. ӨМИС-ийн угсаатны зүйн музей нь "Үндэстний түүх соёлын биет зүйлсийг хамгаалан, сургалт эрдэм шинжилгээнд үйлчлэх"-ээр зорилго болгон, Хятадын умардын үндэстнүүд хийгээд монгол үндэстний түүх соёлын агуулгыг олон талаас тусгаж, уг сургуулийн бүх төрлийн сургалтанд үйлчилгээ хангаж, сургуулийн үндэстний судлал, түүхэн судлал, угсаатны зүй хийгээд бусад хүмүүнлэгийн ухааны судалгаанд биет материалын нөхцөл бүрдүүлж өгдөг байна. Үүний зэрэгцээ уг музейг бүх нийтэд нээлттэй болгож, биет үзмэр болон дүрс бичлэгийн материалыг харилцан уялдуулах хэлбэрээр нүүдлийн соёл иргэшлийг дэлхийн хүмүүст сонирхуулж, ӨМӨЗО-оо соёлын том орон болгон бүтээн байгуулахад хувь нэмрээ оруулж байна. / Нийтлэлийг Жин Рүн/


1  2  3