Дурсгалт газрын олон улсын зөвлөлийн 15-р хурал 5 хоног хуралдаад 10-р сарын 21-нд Хятадын баруун зүгийн нутагт байрладаг эртний нийслэл Ши ань хотод баялаг амжилттай өндөрлөсөн байна. Дурсгалт газруудын хүрээлэн байгаа орчнийг хамгаалах асуудлаар хурал нь "Шианий тунхаг" баталсны зэрэгцээ дурсгалт газруудыг хамгаалах талаар Хятадын олсон амжилтыг дэлгэн үзүүлсэн байна.
Дурсгалт газрын олон улсын зөвлөл бол дурсгалт газруудыг хамгаалах олон улсын салбар дахь засгийн газрын бус байгууллага юм. Энэ нь НҮБ-ын Гэгээрэл Боловсрол Шинжлэх Ухаан Соёлын Байгууллагын Дэлхийн Өвийн Комиссын албаны талын зөвлөлгөөний байгууллага болох бөгөөд дэлхийн соёлын өвт хяналт шалгалт үнэлгээ нотолгоо хийх талаар чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Уг байгууллага нь жил болгон нэг удаа бүгд хурал хуралдуулдаг. Хятад улс 1993 онд дурсгалт газрын олон улсын зөвлөлд элсүүлж, Дурсгалт газрын олон улсын зөвлөлийн Хятадын комиссыг байгуулсан юм. Энэ удаагийн хурал бол Хятадын зохион байгуулсан Дурсгалт газрын олон улсын зөвлөлийн анхны хурал юм. Үүнд 85 улс орон газар нутгийн 1000 гаруй төлөөлөгч оролцсон байна.
1 2 3
|