Энэ хурлаас бас "Дурсгалт эд зүйлс болон газруудыг хамгаалах Хятадын хэм хэмжээний чуулга уулзалт" зохион байгуулж, соёлын өвөө хамгаалсан Хятадын ололт амжилт туршилга сургамжийг харуулсан байна. Дурсгалт газрын олон улсын зөвлөлийн Хятадын үндэсний комиссын дарга, мөн энэ удаагийн хурлын дарга Жан Бө, "Дурсгалт эд зүйлс болон газруудыг хамгаалах Хятадын хэм хэмжээ"-ний онцлогийг танилцуулсан байна.
Тус хэм хэмжээний ерөнхий үзэл санаа бол түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалсан Хятадын туршлага сургамжийг нэгтгэн дүгнэхийн зэрэгцээ гадаадын тэргүүний туршилгаас суралцаж, цаг үеийн болон Хятадын онцлогтой салбарын дүрэм гурим тогтоох гэсэн болно. Үүнд түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах Хятадын хууль болон түүх соёлын дурсгалт зүйлсийн ажлын чиг шугмыг бүрмөсөн мөрдөж, гол урсгалын саналаар голдуулж, мэргэжилтэн нарт түшиглэж, дурсгалт зүйлсийг хамгаалах засаг захиргааны шат бүрийн удирдах салбарын саналыг гүйцэд нэгтгэж байгаад тогтоосон хэм хэмжээгээр дурсгалт зүйлсийг засаж сэргээх, хамгаалахыг дүрэмжүүлэх гэсэн юм гэж Жан Бө хэлсэн байна.
Энэ удаагийн хурал нь түүхэн өвөө хамгаалах үүрэг хариуцлагыг маань улам эрчимжүүллээ гэж Ши ань хотын дарга Сүнь Чин юь хурлын дараа хэлсэн байна. 1 2 3
|