Ши ань хот бол Хятадын эртний нэрт нийслэл юм. Энэ газарт 13 төр нийсэлж өнгөрсөн бөгөөд маш их түүхтэй нэртэй дурсгалт газар бишгүй олон бий. Үүний дотор Ши аниас олдсон цэрэг морьны жагсаал нь уг салбарын 20-р зууны чухал илрүүлэлт болсон юм. Энэ удаагийн хурлыг Ши ань хотод зохион байгуулсан нь маш сайн сонголт байгаа гэж Дурсгалт газрын олон улсын зөвлөлийн дарга Мичел Пезет үзсэн байна. Ши ань хот нь хүн төрөхтөний түүхэн үйл явцад чухал үүрэг гүйцэтгэсэн болохоор маш чухал байр суурьтай билээ.
Дэлхийд Ши аньтай харьцуулах хот байдаггүй юм. Чинь улсын хаан Чинь Ши хуан энд агуу их хаант төр байгуулж, бас өөртөө зохиулж газар доор асар том бунхан байгуулсан байна. Эдгээр нь бүр Ши аний түүхэн чухал өв болно. Ши аньд цэрэг морьны жагсаал байх төдийгүй Ши ань хотын байрлаж байгаа Шань ши мужийн төвт срёлын дурсгалт газар үй олон байдаг юм. Ялангуяа Тан улсын үеийн бунхдыг дэлхийн соёлын өвт оруулах ёстой юм гэжээ.
Энэ удаагийн хурлаар голцуу шинжлэх ухааны олон улсын судалгааны бага хурал зарлан хуралдуулах, "Ши аний тунхаг" нийтлэх, Дурсгалт газрын олон улсын зөвлөлийг халж сонгох, уг байгууллагын байгуулагдсаны 40 жилийн ойг тэмдэглэх зэргийг авч хэлэлцээд баялан ололт амжилттай болсон байна. Эрдэмтэн нарын дэвшүүлсэн 530 өгүүллийн гуравны нэгийг нь энэ хуралд оруулсан байна.
Уг хурлын нийтэлсэн "Ши аний тунхаг"-т эртний барилга, бууль туурь, түүх намтайртай газруудын хүрээлэн байгаа орчинг хамгаална гэж тодорхой заасан байна.
1 2 3
|