• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-15 17:09:05    
Дүн үндэстний "зуун айлын найр"

Хятадын Олон Улсын Радио

     Сурвалжлагч Чэн Янгийн Дүнчүүдийн тосгонд хүрэхэд, хар өнөгийн хувцас өмссөн Дүн үндэстний залуучууд цаасан пуужин тавьж, цэнхэр хандааз, хар хөх юбек өмөсч, мөнгөн гоёлол чимэглэлээр толгойгоо чимсэн Дүн үндэстний бүсгүйчүүд хөдөөгийн дуугаа дуулан, архи барьж угтсан юм. Тэр архийг нь "үүд дарах архи" гэдэг байжээ. Очсон зочин нь тэр архийг нь ууж дууссныхаа дараа сая модны мөчрээр биен дээрх тоосоо гөвж тосгонд ордог байна.

     Дуучин охин Ян Е-ли сурвалжлагчид хэлэхдээ, Дүн үндэстэн бол ая дуунд авьяаслаг үндэстэн юм. Дүнчүүд багаасаа дуу дуулж сурдаг гэжээ.

     "Бидний дуулж байгаа дууг аав ээж маань зааж өгсөн юм. Дүнчүүд үндэстнийхээ дууг дуулах дуртай байдаг бөгөөд багаасаа дуу дуулж сурдаг юм. Хожим нь тоглолтын ангитай болсноор, бид нэн олон дуу сурч, архины дуу, янагийн дуу зэргийг дуулах болсон юм" гэж Ян Е-ли хэллээ.

     Сурвалжлагч Дүн үндэстний тосгонд ороход нэг бүлэг хүүчүүд хулсан бишгүүр үлээж, охид цэцэгт шүхэр барьж хөгжмийн аясыг даган бүжиглэж, сурвалжлагчийг тосгоны төв дэх өргөн талбайд урьж аваачсан юм. Энэ нь Дүн үндэстний "зуун айлын найр" хийдэг газар байлаа.

     Өргөн талбай дээр ширээнүүд зэрэглэн тавьж, хоолны ширээ болгосон байлаа. Бүсгүйчүүд өөр өөрийн бэлтгэсэн хоол зуушаа ширээн дээр тавьж, дараа нь тосгоны олноороо мөнгө төгрөгөө нийлүүлэн худалдаж авсан "нийтийн хоол"-оо өрж тавиад бас хүн болгоны өмнө нь аяга дүүрэн дарс хэмнэнсээр , олон зүйлийн өнөр амттай сайхан зуушаар бүрдсэн Дү үндэстний "зуун айлын найр" эхлэдэг байна.

1  2  3